Хүчит бөхийн гурвын даваанд 256 бөх зодоглож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Үндэсний их баяр наадмын гурвын даваа эхэллээ.  Гурвын даваанд энэ жил 256 бөх зодоглож байна.

Гурвын даваанд МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУ болон ЗХУ-ын гавъяат тамирчин, даяар дурсагдах далай даян, дархан аварга Х.Баянмөнх, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Нийслэлийн онцгой байдлын газар, Аврах гал унтраах 14-р ангийн бөх аймгийн арслан Алтанхуягийг,

Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, Хангарьд спорт хорооны бөх аймгийн начин Мягмарсүрэнг,

Увс аймгийн Наранбулаг сумын харъяат МУ-ын ардын багш, МУГТ, Улсын аварга О.Балжинням Шонхор биеийн тамирын дээд сургуулийн бөх, сумын заан Дамиранг амлан авч тамлан унагахаар боллоо.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top