Наадмын хуушуурын үнэ өнөөдөр өглөө 700 төгрөгөөс эхэллээ. Нээлтийн үеэр 500-аар иргэдэд хүрч байсан хуушуурын эрэлт үдээс хойш эрс нэмэгдсэнээс үнэ 700-1000 төгрөгт хүрсэн. Харин өнөөдөр өглөө төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуушуурын асрууд бүтээгдэхүүнийхээ үнийг 700-аас эхлүүлж байгааг хэвлэлийнхэн мэдээлж байна.
Уг нь наадмын зохион байгуулах хорооноос хуушуурын үнийг 450 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх үүрэг өгсөн ч үйлдвэрлэгчид үнээ нэмсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )