Дөнгөж сая хурдан соёолонгийн уралдаан болж өндөрлөлөө. Энэ насанд нийт 398 соёолон бүртгүүлснээс 374 соёолон уралдлаа. Ингээд энэ жилийн наадамд алтан жолоогоо өргөж наадамчин олноо баясгасан түрүү хурдаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Н.Ижилбаярын Хар бор үрээ тодорлоо. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ганболдын зээрд, гуравт Говь-Алтай аймгийн Ганболдын хул, дөрөвт Ховд аймгийн Алтай сумын Гантөмөрийн хүрэн, айргийн тавд Дундговь аймгийн Адаацаг Хадбаатарын шарга орлоо. Соёолонгийн тоосонд дарагдаж, хөлсөнд хүрсэн хүн тэр жилдээ од хийморьтой явдаг хэмээн Монгол түмэн бэлэгшээдэг билээ. Тиймээс наадамчин олон зургаан насны морьдын уралдаанаас соёолон насны уралдааныг их үздэг. Энэ жил ч мөн адил болж өнгөрлөө.
А. Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )