Өчигдрийг хүртэл таавар төдий байсан яриа бол Асашёорюү Д.Дагвадорж Монгол бөхийн дэвжээнээ зодоглоно гэх яриа байв. Үндэсний их баяр наадам, дөрвөн тэгш ой тохиож буй энэ жилийн баяр наадамд их аваргыг барилдаасай гэж ард түмэн хүсч байснаас ийм цуу тархсан биз ээ. Гэвч аварга үүнд “Ямар нэгэн зүйлд хэмжээ хязгаар гэж байх ёстой юм. Би үндэсний бөхөөр барилдаад дэмий биз дээ” хэмээн хариулсан юм. Харин тэрээр Хүннү гүрний 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойн баяр наадмаараа дөрвөн насны морьд уяжээ.
А. Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )