Ядуу хүн амын 60 хувь нь хот суурин газарт амьдарч буй судалгаа Дэлхийн банкны “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-ний нэгтгэл тайланд гарчээ. Тус тайланд 2010-2020 оны хооронд ядуурлын түвшин хот, хөдөөд ялгаагүй буурсан ч хот суурийн газрын хүн амын ядуурал хамаагүй удаашралтай буурсан байна гэжээ. Тодруулбал, 2010 онд хөдөөгийн хүн амын бараг тал хувь нь ядуу амьдарч байсан бол 2020 онд 30 хувь болж багасжээ. Үүнтэй харьцуулахад, хотын хүн амын ядуурлын түвшин 2010-2020 оны хооронд дөнгөж 6.7 нэгж хувиар буюу 33.2-оос 26.5 хувь болж буурсан байгаа юм.
Хот суурин газрын ядуурал яагаад дорвитой буурахгүй байна вэ. Энэ нь мэдээж доод давхаргынхны цалин, хөлс өсөөгүйтэй холбоотой. Гэтэл өргөн хэрэглээний бараа гэлтгүй бүх барааны үнэ хэд дахин өсөж, “хаданд” гарсан. Харин мал, малаас гаралтай түүхий эдийн үнийн өсөлтийг даган малчдын орлого нэмэгджээ. Түүнчлэн малчид руу чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөр өргөжсөнтэй уялдаатайгаар хөдөө орон нутагт ядуурал илүү эрчтэй буурсан гэж үзсэн байна.
“Ядуурал бол залхуурлын шан” гэдэг ч... Өнөөгийн нөхцөлд хуруу хумсаа хугалах шахам хөдөлмөрлөсөн ч амьжиргааны чанар дээшлэхгүй байна. Ингэн байж олсон хэдэн төгрөгийг нь улсаас татчихдаг. Харин тэр мөнгөөр нь төрийн албан тушаалтнууд нь их багагүй “найрлаж” байхад хэзээ ядуурал буурах вэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )