Энэ жил Хvннv гvрэн байгуулсны 2220, Их Монгол улс байгуулсны 805, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил зэрэг тvvхт олон ой давхцаж байгаа. Тэгш олон ой давхцаж байгаа энэ өдрүүдэд Улаанбаатар хотод дэлхийн олон улс орны хотуудын удирдла
гууд ирээд байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Будапешт хотын дарга Истван Тормашыг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотын дарга Истван Тормаш тэргүүтэй төлөөлөгчид 7-р сарын 09-12-нд Улаанбаатар хотод ажиллаж байна.
Будапешт хотын дарга Истван Тормаш нь 16 жилийн хугацаанд Будапешт хотын хамгийн том дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн Будапешт хотын даргаар сонгогдон ажиллажээ. Уулзалтын үеэр хоёр тал бизнесийн салбарт хамтран ажиллах боломжтой. Хамтын ажиллагааныхаа хүрээнд бизнесийн форум зохион байгуулах тухай ч ярилцсан юм. 2005 оноос эхлэн Улаанбаатар-Будапешт хотууд хамтын ажиллагаатай болсон. Цаашид хоёр хотын хамтын ажиллагааг Байгаль орчны чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Аялал жуулчлалын салбарт ч хамтран ажиллах сонирхолтой байна. Аялал жуулчлалын салбар нь дэлхийн олон хотуудыг эдийн засгийн хүндрэлийн үед дэмжлэг болж явсан салбар юм гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Истван Тормаш /Будапешт хотын дарга/: Монгол түмний үндэсний их баяр наадмын энэ үеэр Улаанбаатар хотын захирагчийн урилгаар ирсэндээ баяртай байна. Өнөөдөр Улаанбаатар-Будапешт хотуудын дарга нар бизнес, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчны салбарт хамтран ажиллах хэтийн төлөвлөгөө, зорилтынхоо тухай ярилаа. Хамгийн гол сэдэв бол боловсролын салбарт хамтран ажиллах асуудал. Боловсролын салбар бол Улаанбаатар-Будапешт хотуудын хувьд шинэ салбар юм. Энэ дашрамд Улаанбаатар хотын нийт иргэд, Монголын ар түмэнд үндэсний баяр наадмын баярын мэнд дэвшүүлье" гэсэн юм.
Уулзалтын үеэр хотын мээр хоёр хотын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр бүх талын дэмжлэгийг үзүүлэх болно. Ер нь бол Улаанбаатар хот нь Будапешт хоттой боловсролын салбарт хамтран ажиллаж боловсон хүчнүүдийг чадавхижуулахад онцгой анхаарч байгаа. Үүний зэрэгцээ Унгар улс тэр дундаа Будапешт хотын Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн туршлага, Үерийн далан суваг байгуулсан туршлагуудаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )