Төр юм бол “ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ”-тэй байх ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

"Нүүрсний хулгайн" тэмцэл толгойдоо биш юм гэхэд бүсэлхийнээс дээш гарчихсан энэ үед УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, “Халдашгүй дархан эрх”-ийг устгах тухай асуудал ихээхэн хөндөгдөх аж. Жагсагчдын зүгээс ярьж байгаа гол сэдвүүдийн нэг болж байгаа ч үүнийг маш сайн бодолцох ёстой зүйл цөөнгүй бий. Үнэн хэрэгтээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх” гэх зүйл саад болж байгаа мэтээр ойлгож байгаа нь ихээхэн өрөөсгөл. Үүсэж буй нөхцөл байдлаас харахад “Халдашгүй дархан эрх”-гүй бол парламент руу ч юм уу, гэр рүү нь дайрч ороод сэжигтнээр баривчлаад “Ганц худаг”-ийг гишүүдээр дүүргэчих тухай хомсхон бодол мэр сэр байна. Эсвэл барьж аваад нүдчих хэмжээнд өрнөж байна. Мэдээж хэрэг, УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг өдүүлчихээд “Халдашгүй дархан эрх”-ийн ард нь нуугд гэсэн үг биш гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа. Энэ тухай хууль ч бий. Харин хуулийн хувьд алдаа оноотой зүйл байхыг үгүйсгэхгүй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлах” гэж заасан байдаг.

Тэгэхээр Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагынхаа гишүүний “халдашгүй дархан эрх”-ийг устгачихвал юу болох вэ гэх асуудал өөрийн эрхгүй урган гарна. Олон ургальч үзэл бүхий нийгэмд парламентын засаглалтай аж төрж байгаа улс гүрний хувьд Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн нь “халдашгүй дархан эрх”-тэй байхаас өөр сонгодог арга байхгүй л болов уу. Үүний цаана улс үндэстний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөх хүртэл аюул бий учраас маш болгоомжтой хандах ёстой. Товчхондоо, халдашгүй дархан эрхгүй Төр улс гэж байх уу. Өнөөдөр аливаа жагсаал цуглаанд хоёрдогч гуравдагч хөршийн гар хөл цөөнгүй байгааг дурдахын зэрэгцээ энэ талаас өдөөн хатгадаг иргэний нийгмийн бүлэглэл ч байж болзошгүй талаар мэдээлж байсан санагдана.

Хэрэв УИХ-ын зарим гишүүн гадны ашиг сонирхлыг тас цохиод УИХ-аар оруулахгүй, шийдвэр гаргахгүй байхад нөгөө хэсэг гишүүн гадны нөлөөнд автсан ашиг сонирхол байя гэж бодъё. Гэтэл хууль оруулахгүй байгаа нөхөд гишүүн зам талбай ч юм уу, уул уурхайд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулчихсан гэх мэдээлэл АТГ, Прокурор, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлье гэж бодъё. Ийм үед халдашгүй дархан эрх байхгүй бол УИХ-ын гишүүнийг шуудхан сэжигтнээр баривчилж байгаад гадныхан ашиг сонирхлоо гүйцэлдүүлж болох аж. Цаашлаад фракц бүлэглэл дундаа уул уурхай ч юм уу ямар нэг зүйл дээр санал зөрөөд нэгнээ баривчлуулах хэмжээнд очно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг өрсөлдөгчдийнх нь зүгээс нэгэн бүсгүйг явуулж тодорхой баримтаар мэдээлэл хийсэн. Түүний “халдашгүй дархан эрх” байсан даа л тэсэж үлдсэн. Эцэст нь шүүхээр гэм буруугүй гэж тогтоосон байдаг. Иргэд бидэнд шүүхээс тогтоож гаргасан шийдвэр л эцсийнх байдаг. Үүнд итгэж ирсэн. Хэрэв “халдашгүй дархан эрх” гэж зүйл байгаагүй бол тэр өрсөлдөгч гишүүнийхээ золиос болох байж. Ядахад л хэрэг мөрдөлтийн хугацаанд цагдан хоригдох байж. Энэ бол нийгэм мэдэх бодит жишээ учраас дурдаж байгаа хэрэг. 

Тэгвэл Засгийн газраас улс орны эрх ашиг хөндөгдөх томоохон шийдвэр гаргахаар УИХ-д хуулийн төсөл оруулаад ирэхэд тодорхой нэр бүхий гишүүд “Улс орны эрх ашиг хөндөгдөж байна” гээд оруулахгүй байвал яах вэ. Гүйцэтгэх засаглалын шийдвэрийг босго давуулахгүй байгаа УИХ-ын гишүүдэд ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгээд хилийн хориг тавьчихна. Одоогийн байдлаар Засгийн газар зарим хууль хүчний байгууллагын дарга нарын томилгоог хийж буй. Ийм нөхцөлд улс орны ямар ч эрх ашиг хөндөгдөж таарна. Засгийн газраас олон төсөл, хөтөлбөр батлуулахаар УИХ-д оруулж ирдэг улс орны эрх ашигт нийцэхгүйг нь босго давуулаагүй түүх олон бий.

Тэгэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ ямар журмаар шийдвэрлэдэг вэ. Үүнд гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдолд хэлэлцдэг байна. Мөн УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцох аж. Ийнхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг  цагийн дотор суллах юм байна. Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцдог байна.

Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэжээ.

Гэхдээ манайд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан байгаа нөхцөлд шүүгч шийдвэр гаргаж баривчилж, саатуулсан явдал гарч байсан. Тодотговол, 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарыг ямар ч хууль хэрэглэлгүй баривчилж хорьсон. Энэ бол УИХ-ын гишүүний “халдашгүй дархан эрх”-энд халдаж хууль зөрчсөн явдал болсон. Ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирсний дагуу хэлэлцдэг учиртай.Мөн Халдашгүй байдлын дэд хороогоор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцдэг. Сүүлийн үеийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд хандсан. Дэд хороо хуралдаад дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Уг дэд хороонд Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар багтдаг байна. Зөвхөн Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн саналыг харгалзан үзнэ гэвэл бас өрөөсгөл. Нэг танхимд тохой залгаж сууж байгаа нөхдийнхөө бүрэн эрхийг хөндөх тухай бодох аргагүй. Тиймээс хуулийн зөв гаргалаа, шийдэл хэрэгтэй байгаа юм. Халдашгүй дархан эрх, гишүүдийг эргүүлэн татах асуудал нь өнөөдөр ч хөндөгдөж байгаа асуудал биш. Эртнээс байсан ч шийдлээ олоогүй байна. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ 2019 онд энэ тухай хөндөхдөө тойргийн нийт сонгогчдын гуравны нэг нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломж бүрдэх тухай хууль санаачлан өргөн барьж байв. Учир нь сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн УИХ-ын гишүүнд хариуцлага хүлээлгэхийн тулд дараагийн сонгуулийг хүлээх шаардлагагүйгээр эгүүлэн татах санал гаргах эрх нь сонгогчид нь бүрэн нээгдэх тухай хуулийн төсөл байсан. Энэ мэтээр маргаан дагуулж байгаа зүйл бол яах аргагүй УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх мөн боловч үүний цаана өөр зүйл  нуугдаж байгааг ч үгүйсгэхгүй. Гагцхүү хуулиа зөв шийдэлтэй болгочихвол!!!

 

 Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (103.212.116.174) 2022 оны 12 сарын 19

Huuli jurmig n Ergej harmaar l yum bn

0  |  0
Ариф.... ХБ(202.9.46.0) 2022 оны 12 сарын 19

Энэ үсгийн фондонд ( ) нэмэх тэмдэг байдаггүй юмуудаа

0  |  0
Ариф.... ба ХБ(202.9.46.0) 2022 оны 12 сарын 19

Аливаа зүйл , - утгатай. -а а = 0 байдаг шиг ухаалаг байдал 0 шиг тогтвортой тэнцвэрийг хадгалж байдаг юм. Даанч одоогийн төрийг ийм гэж хэлж чадахгүй юмдаа

0  |  0
зочин(192.82.72.23) 2022 оны 12 сарын 19

Халдашгүй дархан эрх гэдгээр саравчилж гэмт хэрэг хийчихээд хэдэн жил ч УИХд сууж мэднэ шүү.Мөнгө нь байвал сууж болохоор хуульчилсан байгаа юм.Доор хаяж УИХ д өрсөлдөхөөр бол 1сарын өмнөөс дархан эрхийг нь цуцалж шалгуулж цэгцлэх ажлуудаа хийж хэрэв буруугүй бол уучлалт гуйж квоиоор Уриад оруулдаг байх хэрэгтэй.МӨНГӨТЭЙ БОЛ НАСАН ТУРШИЙН ДАРХАН ХАМГААЛАЛТАНД СУУЖ МЭДНЭ ШҮҮ

4  |  0
.(139.5.219.228) 2022 оны 12 сарын 19

Эрх байх ёстой

1  |  0
Арифметик ба ХБ(202.9.46.0) 2022 оны 12 сарын 19

1. Олонх 40, Ерөнхийлөгчийн нам цөөнх 36 гишүүнтэй. ЕС аа томилохын өмнө олонхын 5 гишүүнийг (халдашгүй байдал байхгүй байдал байхгүй дохиолдолд) Ерөнхийлөгийн ” талынхан” баривчлан цагдан хорилоо. 45 хоногт ЕС аа томилж чадахгүй бол УИХ тарах тул олонх ” өөрийн биш Ерөнхийлөгчийн ” ЕС ийг томилохоос аргагүйд хүрчээ.\n2. ” Гадны оролцоотой” хямралт байдал үүсч, онц байдал зарлах гэтэл хямрал үүсгэгч талынхан УИХ ын гишүүдээс 30 гишүүнийг баривчлан хорив. Үлдсэн гишүүд УИХ ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх (2/3) бүрэлдэхүүнд хүрэхгүй тул онц байдал тогтоож хямралыг хазаарлах боломжгүй болно

0  |  0
зочин(202.179.21.213) 2022 оны 12 сарын 19

Хог минь больж үз. УИХ-ын гишүүдийн дархан эрх гэж ямарч хэрэггүй асуудал Монголд гишүүдийг зөв явбал хүндэлэнэ үү гэхээс өөрөөр яаха ч үгүй. Зөв бай ард түмэнтэйгээ хамт бай

0  |  0
ард(192.82.69.244) 2022 оны 12 сарын 19

УИХ-ЫН ГИШҮҮД ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ ЯМБА ЭДЛЭХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ. ИЙМ ТУСГАЙ ЭРХ ЯМБАНЫ ЦААНА Л БУЗАР БУЛАЙ ХУЙВАЛДААН ХУЛГАЙ НУУГДАЖ БАЙДАГ. ХЭРЭВ ИЙМ ТУСГАЙ ЭРХ ЯМБА ЭДЭЛДЭГГҮЙ БОЛ ЭНЭ ХҮМҮҮС ИЙМ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ ШААРДЛАГАГҮЙ ХИЙДЭГ АЖЛАА ХЭВИЙН ХИЙХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ. ТИЙМЭЭС ЭНЭ ТУСГАЙ ЭРХ ЯМБЫГ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ...

0  |  1
нарангэрэл(66.181.160.92) 2022 оны 12 сарын 19

яасан гэж халдашгүй эрхтэй байх ёстой гэж хулгайч луйвар хийчихээд ямарч шийтгэлгүй дархан эрхээ эдлэх гэж үү битгий хуц та муу хулгайч нарт дархан эрх гэж байх шаардлагагүй за

1  |  1
ЗОЧИН(103.229.121.146) 2022 оны 12 сарын 19

дархан эрх дархалсан хулгай болчихоод байна. олон юм нуршаад яахав. дархан эрх гэдгээр хулгай хийцгээ гээд биччих

0  |  1
Зочин(122.201.31.143) 2022 оны 12 сарын 19

Халдашгүй эрх байлгүйдээ байх ч ёстой

0  |  1
1(119.40.103.6) 2022 оны 12 сарын 19

“УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх” тэй гээд л гэмт хэрэг үйлдээд л байхнээдээ таны ХАР УХААН-аар бол, одоохондоо бол тэр эрх хэрэггүй гэдэг нь өнөөдрийн байдлаар нотлогдлоо. Харин яваандаа эрээдүйд бол яг хугацаан нь болсон хойно болно оо болно

0  |  0
Top