Уралдааны замд гурван соёолон эндлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд 310 алтан туурт тоосоо өргөснөөс эхний хоёр түрүү Өвөрхангайчууд авсан гэдгийг хэдхэн хормын өмнө мэдээлсэн билээ. Уралдааны үеэр гурван морь эндсэн байна. Уг нь барианы наана эндсэн моринд тусламж үзүүлэх боломж байсан гэнэ. Цагдаагийнхан малын эмч нарыг оруулахгүй удсанаас морь энджээ. Түүнчлэн 23 морь бахардаж унасан байна. Бахардсан морьдыг хот руу ачсан аж. Харин мориноос унаж гэмтсэн дөрвөн хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Тэдний эрүүл мэнд хэвийн гэж Хүй долоон худагт ажиллаж байгаа эмч ярилаа.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top