Жастин Бибер H&M брэндийг "хог" зарж байна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Дуучин Жастин Бибер "H&M брэндийг өөрийнх нь зөвшөөрөлгүй дүр төрх болон, дууных нь үгийг ашигласан хэмээн буруутгажээ. Үүнээс хоёр хоногийн дараа тус брэнд худалдаанаас Жастин Бибертэй холбоотой бүх зүйлээ эргүүлэн татжээ. 

Брэндийн төлөөлөгчид түүнд энэ тухайгаа мэдэгдсэн, бүх зүйл хууль дүрмийн дагуу болсон хэмээн мэдээлсэн ч дуучны үзэл бодлыг хүндэтгэн цуглуулгаа эргүүлэн татсан байна. 

Жастин Бибер өнгөрсөн даваа гарагт 270 сая дагагчтай инстаграм хуудаснаа "Би H&M брэндийн цуглуулгын аль нэгэнд нь миний зургийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй. Үүн дээр чамайг байхгүй байсан бол би авахгүй байсан. H&M-ийн хогийн цуглуулга дээр миний зургийг хэвлэхийг би зөвшөөрөөгүй учраас үүнийг худалдаж авахгүй байхыг хүсье" гэжээ. 

H&M брэнд түүний дуунаас иш татсан анхны тохиолдол энэ биш. 2020 онд тус брэнд дуучны тав дахь цомог болох "Changes"-ийг ашиглан цуглуулга гаргасан. Цуглуулга дахь цамцны нэг дээр цомгийн хавтасны зургийг ашигласан бол өөр нэг бүтээгдэхүүн дээрээ "Baby" дууны хүүхэлдэйн киноны хувилбарыг байршуулжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top