С.Ууганбаяр “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгчээр томилогдлоо

2022 оны 12 сарын 22

Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгчээр Санзайгалсангийн Ууганбаяр томилогдлоо. Тэрбээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын дунд сургууль, Утга зохиолын дээд сургуулийг “Утга зохиолын ажилтан” мэргэжлээр төгссөн.

С.Ууганбаяр нь хэвлэл мэдээллийн салбарт 20 шахам жил ажиллахдаа 2003 онд долоо хоног тутмын “Шинэ Улаанбаатар” сонинд сурвалжлагчаар ажлынхаа гарааг эхлүүлж, 2005-2006 онд “Улаанбаатар таймс”, 2006-2011 онд “Монголын мэдээ”, 2011-2014 онд “Монголын үнэн”, 2015-2016 онд “Үндэсний мэдээ” сонинуудад тус тус сурвалжлагч, Албаны дарга, Тоймчоор ажиллаж байсан бол 2016 оноос “Zindaa.mn” сайт, “Өглөөний сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга, тоймчоор тус тус ажиллаж байсан сэтгүүлч юм.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Утга зохиолынхон(192.82.65.168) 2025 оны 03 сарын 13

Утга зохиолын дээд сургуулийг Ууганбаяр гэж хүн төгсөөгүй бөлгөө. Мандахбаяр шигээ ичиж зовдоггүй гар юм байх даа гэссс...........

2  |  1
Зочин(202.9.40.105) 2025 оны 03 сарын 13

Мандахбаяр нүүрсний хулгайч ажилчдынхаа цалинг өгөхгүй хамаг ажилчид нь хаяад тараад алга болж бна, Уугнаа сайндаа биш өмнөх хүмүүс нь гараад явчихсан учраас хүн олдохгүй арга буюу түүнд эрхлэгч нэр зүүлгэж бна да

2  |  1
Close menu