Уудам хүү шилдгээр шалгарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

2011 оны тавдугаар сарын 29-нд "Авьяаслаг Xятадууд 2011" тэмцээнд оролцож бүх Хятадыг уяраасан Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн 12 настай Уудам хүүг  дэлхийн хүн төрөлхтний 20 хувь нь таньдаг болсон. Уудам хүү таван настайгаасаа нутгийнхаа “Таван тансаг” нэртэй найрал дууны хамтлагт дуулсан ажээ. Тэрээр “Чандмань эрдэнэ” дуугаараа  монголчуудад танил болсон Хөлөнбуйр аймгийн харьяат дуучин Бүрэнбаярын шавь юм байна. Уудам хүү “Авьяслаг Хятадууд” тэмцээний  шилдэг аравт шалгарсан бөгөөд бусад шилдэг оролцогчдын хамт  Хятад улсаар  аялан тоглолт хийж байгаа гэнэ.  Аялан тоглолтын төгсгөлд шилдгийн шилдэг оролцогч тодрох бөгөөд  Уудам  хүүг түрүүлнэ гэдэгт Хятадын ард түмэн эргэлзэхгүй байгаа аж. Хэрэв түрүүлбэл өөрт  нь маш олон боломжууд нээгдэх юм байна.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top