Р.Раш: Хоёр танхимтай парламент байх нь хамгийн зөв

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан түүхт 31 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын анхны депутатуудын нэг, УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд асан Р.Рашийг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


-Шинэ Үндсэн хуулийг баталсан анхны ардчилсан парламент 430 депутаттай байсны нэг нь та. Тэр үйл явдал анх хэрхэн эхэлж байв?

-1988 онд Үндсэн хуулийг шинэч­лэн найруулах талаар тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бич­гийн дарга Ж.Батмөнхийн албан даалгавар гарч Б.Чимид гуайгаар ахлуулсан Ажлын хэсэг томилогдон ажиллаж байлаа. Тэр үед би Намын Төв Хороонд заа­вар­лагчаар ажиллаж байсан юм.

Удалгүй 1990 он гарч социалист систем, социалист байгуулал ганхаж, нуран унасан. Ж.Батмөнх даргын албан даалгаврын дагуу нэлээд ажлууд хийгдсэн байсан. Гэхдээ төр орвонгоороо эргэх нөхцөл байдал бий болж, Үндсэн хуулийг үзэл санааг нь өөрчлөхгүйгээр найруулга байдлаар хийх аргагүй байдалд хүрсэн. Улс төрийн товчоо ч огцорсон. Үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн. Тухайн үед МАХН эрх барьж, П.Очирбат гуай намын дарга болж, Б.Даш-Ёндон дарга, Л.Түдэв гуай гээд удирдлагууд хамт сууж ярилцаад “Үндсэн хуулийн шинэчлэлийг түргэн түүхий хийж болохгүй. Гадаадын улс орнуудын байдлаас харахад энэ асуудалд маш нухацтай хандах ёстой юм байна” гэсэн улс төрийн дүгнэлтийг хийцгээсэн байх. Ингээд сонгууль явуулъя, дараа нь Улсын Бага хурлыг байгуулъя. Улсын Бага хурал Үндсэн хуулийн төслийг боловсруулаг. Тэр төслөө АИХ-д өргөн барьж хэлэлцүүлье гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн юм билээ.
Яг тэр үед би төмөр замд ажиллаж байсан. Тэндээсээ АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуульд  нэр дэвшсэн. Сонирхуулж хэлэхэд, манай аав АИХ-ын 1951 оны анхны депутат байгаа юм. Би 12 дахь удаагийн сонгуульд нэр дэвшиж, төмөр замын тойргоос сонгогдон АИХ-ын депутат болж байлаа. Долоодугаар сард сонгууль явагдаж, есдүгээр сард АИХ-ын чуулган хуралдаад Улсын Бага хурал /УБХ/, Засгийн газрыг байгуулсан. Анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат гуайг сонгосон. УБХ-ын даргаар Р.Гончигдорж сонгогдсон. С.Зориг түүнтэй өрсөлдөж, саналын илүүгээр Р.Гончигдорж УБХ-ын дарга болсон юм.

-Улсын Бага хурлын үндсэн үүрэг, зорилго  нь Үндсэн хуулийг шинэчлэх, өөрчлөх, төсөл боловсруулж АИХ-д өргөх барихад чиглэсэн үү?

-Гол үүрэг, зорилт нь тэр. Тийм л үүрэг авцгаасан. Ингээд ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан 1991 оны намар АИХ-д өргөн барьсан. Тэр үед ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг орон даяар хэлэлцүүлсэн юм шүү дээ. Намын бүх шатны байгууллага, ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг явуулсан. Аймаг болгоны намын хороод өөрсдийн саналыг оруулж ирсэн. АИХ ч, Улсын Бага хурал ч ийш тийш явж  маш их судалгаа хийсэн. Улсын Бага хурал бол маш их юм хийсэн.

Тэр үед дэлхий тэр чигээрээ донсолгоотой, ялангуяа социалист гэгдэж байсан орнууд унаж, боссон үе байлаа. Манайхны олонх нь англи хэл мэдэхгүй, ихэвчлэн орос хэлээр дамжуулан уншиж судална. Мань мэт бол орос хэл дээр юу гарсан бэ гэдгийг л харна. Цөөхөн нь англи хэлийг халтар хултар мэдэж байсан байх. Ер нь 1980-аад оны Оросын “Престройка”-гаас хойш улс орнууд нэлээд судалгаа хийчихсэн байсан. Тэр үед Монголд өөрчлөлтийн салхийг хагалсан хүн бол Л.Түдэв гуайг гэж би боддог юм. Маш их юм хийсэн. Түүн дээр залуусын оролцоо нэлээн байсан. Ялангуяа Монголоос Эрхүүд суралцаж байсан оюутнууд их юм сурч мэдэж ирсэн юм билээ. Энэ мэт үйл явдлууд өрнөсөөр 1992 оны нэгдүгээр сарын 13-нд АИХ-аар ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байлаа.

-Зарим хүн шилжилтийн үеийн Үндсэн хууль ч гэж хэлдэг. Гол онцлог нь юу байв?

-“Шилжилтийн үеийнх” гэж нэг их яриагүй юм шүү. Гол нь ардчилсан нийгмийг байгуулъя. Зах зээлийн системийг бий болгоё. Өмч хувьчилъя, хүний эрх, эрх чөлөөг дээдлэе, Үндсэн хуулиараа баталгаажуулъя л гэж зорьсон. Ер нь тэгээд үүрэг гэдэг үг тэнд байхгүй байх. Хариуцлага гэдэг үг ч байгаагүй. Эрхийг л дээдлээд, эрхийг бататгачих юм бол гэж зүтгэцгээсэн. Ер нь бол 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль сайн хууль болсон юм шүү. Судлаачид ч тэгж хэлдэг. Маш их судалгаа хийсэн, өөрийн орны өвөрмөц байдалтай уялдуулан бий болгосон. Мал гэхэд л төрийн хамгаалалтад байна гэж хуульчилсан байх жишээтэй. Тэр нь 430 депутатын 200 гаруй нь нэгдлийн дарга нар байсантай холбоотой. Хүчээр түрээд “малаа хамгаална” гэж баталж байлаа. Үндсэн хууль баталснаар эдийн засгийн харилцаа зах зээлд шилжих бэлтгэл хангагдсан. Улс төр, сонгуулийн системийн хувьд анхны ардчилсан сонгуулийг би “загвар сонгууль” байсан гэж боддог юм. Дараа, дараагийн сонгуулиуд бас ч гайгүй голдирлоороо явсан. Түүнээс хойш “мөнгөний сонгууль” гээч зүйл бий болсон. Анхны ардчилсан сонгууль шиг тийм шударга сонгууль байгаагүй. Тэр л жишгээрээ явсан бол бид өнөөдрийн марзан байдал хүрэхгүй байсан байх. Даанч тэгж чадаагүй.

-1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол, үр өгөөжийг дүгнээч гэвэл та юу хэлэх бол?

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн ач холбогдлыг дүгнэхэд олон юм байлгүй яах вэ. Социалист гэгдэж байсан Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй шилжсэн. Хуучин болохгүй, бүтэхгүй, хаалттай байсан зүйлүүд цөм ил тод болсон. Манай улс социалист системийн цөөн орон, Япон тэргүүтэй барууны хэдхэн оронтой Зөвлөлтийн нөлөөн дор зуучлалтайгаар харилцаа тогтоосон байсан. Тиймээс дэлхийгээс хол хөндий гэгдэж байлаа. Тэр харилцаа, тийм байдал өөрчлөгдсөн. Монголчууд гадаад, дотоодод чөлөөтэй аялж, зорчдог болсон. Түүний эерэг болон сөрөг үр дагаврыг бид сайн мэднэ. Гэхдээ ямар ч байсан бүгдээрээ гадаад паспорттой болцгоосон. Олон хүн гадагшаа явсан.

Хожсон юм их бий. Наад зах нь авдранд байсан бурхан ил болсон. Шашин шүтэх, хэвлэн нийтлэх, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, энэ бүхэн чөлөөтэй болсон. Энэ талаараа социалист гэгдэж байсан улс орнууд дотроос Монгол Улс лав л хоцроогүй байх. Хамгийн түрүүнд нь явж байсан гэвэл, би сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан цээжинд нь явж байсан гэж хэлнэ. Үүнийг нь барууныхан ч их магтсан, түүнд нь манай залуучууд нэлээн онгирсон. Тийм зүйл бишгүй бий. Тэр үедээ хөнгөн хандсан талууд ч бий байх. Хамгийн гол нь бид Үндсэн хуулиа баталсан нь юм.

-Өнөөдөр дэлхий нийт цар тахлын том давлагааг өнгөрүүллээ. Эдийн засгийн хямралыг туулаад явж байна. Геополитикийн хурдтай өөрчлөлт явагдаж, зарим оронд  сөргөлдөөн болж байна. Энэ нөхцөл байдалд манай улс Үндсэн хуулиа өөрчлөх, тогтолцоогоо шинэчлэх тухай ярьж, улс төрийн намууд тавдугаар шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсан гэлцэж байна. Та ямар бодолтой байна?

-Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харж байхад бид тийм ч өргөн дардан замаар явж, “ногоон гэрэл”-ээр давхиж чадсангүй шүү дээ. Тойруу замаар ч явсан байх, нугачаан дундуур ч явсан л байх. Алдаж, онохын зовлонг хангалттай амслаа. Адгийн наад зах нь л гэхэд өмч хувьчлал дээр бид маш том алдсан. Хэдэн сайхан хөнгөн үйлдвэрээ алга болгочихсон, өмч хувьчлал хийгээд. Энэ бол амаа барихаас аргагүй. Эдийн засаг дээр улс орон өндийж босдог жамтай. Гэтэл бид тэрийгээ өмч хувьчлалаар нураасан. Мал аж ахуйн хувьд мөн л хувьчлал явсан, гэхдээ хожсон юм бий. Одоо эргээд харахад улс төрийн намууд маань олигтой төлөвшиж чадсангүй. Дөрөв дөрвөн жилээр сонгууль хийдэг. Ихэнх нь мөнгөний сонгууль болдог. Мөнгөтэй баян хүн л гарч ирдэг. Нам нь ч мөнгөтэй хүнийг дэвшүүлж, сонгуулийн зардал босгож гарахаас өөр арга байхгүй. Ялж л байвал боллоо гэсэн байр сууриас хандацгааж байна шүү дээ.

Гэтэл яг үүн дээр улсын эрх ашиг гэдэг зүйл хаана нь явж байна вэ гэдгээ боддог юм уу, үгүй юм уу. Ерөөсөө намаа л сонгуулиар дээш нь гаргахыг эрмэлздэг. Тэгээд иргэд, сонгогчдыг ятгадаг, мөнгө төгрөг амладаг, булхай юмнууд их байна. Тэрнийхээ горыг ч бид амсаж байна. Үүн дээр миний, чиний гэх юм ч байхгүй, цагаандаа гарсан гэх юм уу даа. Ийм л болчихоод байна. Энэ бол улс төрийн нам олигтой төлөвшиж чадахгүй байгаагийн илрэл. Гэрээр бол төр гэдэг тооно нь, нам гэдэг багана нь шүү дээ. Гэтэл тулж байгаа багана маань жаахан салхи гарахад ойччихоор байгаа нь гэр бат бэх баригдаж чадахгүй гэсэн үг. Ингээд арга буюу Үндсэн хууль руугаа эргэж оръё гэсэн асуудал үүсдэг. Энэ нь голдуу судлаачдаас гарч байгаа байр суурь юм билээ. Тэгэхээр улс төрийн хийрхэл гэж үзэж болохгүй байх.

-Дээд доод танхим, Ерөнхийлөгчийн засаглал гэхчлэн олон хувилбар яригддаг. Аль нь өнөөгийн Монголын нөхцөл байдалд  зохимжтой вэ?

-Яг үүнд тулах юм бол би хоёр танхимтай парламент байсан нь дээр гэж боддог. 76 гишүүнтэй УИХ-д гишүүн байхад ч надад тэгж бодогддог байсан. Дээд танхим нь АИХ-ын зарчмаар, доод танхим нь мэргэшсэн хуульчдаас бүрдсэн УБХ-ын зарчмаар ажилладаг байх нь зөв. Биднийг 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед төгсгөл дээр нь аймаг, орон нутгийн засаг, захиргааны асуудал ямар байх вэ гэсэн яриа гарч  ирж байсан. Б.Мижид гэж Дорноговиос сонгогдсон депутат “АИХ-аа хэвээр нь байлгая. Нэмээд Улсын Бага хурлыг байгуулъя” гэсэн санал гаргаж байсныг санаж байна. Гишүүдийн тоог нэмэх тухай өнөөдөр зарим нам, улстөрчид яриад байна. Энэ асуудлаар тухайн үед Ч.Ядамсүрэн гэж хуучин Намын дээд сургуулийн багш байсан /сүүлд Төрийн өмчийн хорооны даргын албыг хашиж явсан/ тэр үеийн  АИХ- депутат 112 гэсэн тоо гаргаж ирээд зүтгүүлээд  байсан. Тэр үедээ бол одоогийн 76-гаас хамаагүй их байгаа биз. Гэтэл одоогийн ярьж байгаа УИХ-ыг өргөжүүлье, тоог нэмье гэсэн санал Ч.Ядамсүрэнгийнхтэй бараг л таарч байгаа биз. Ч.Ядамсүрэн бол эрдэмтэн, судлаач  хүн л дээ. Тэр битгий хэл, мань хүн Далай ламыг нэг удаа айлчлахад “Таны энэ яриад байгаа чинь бидний мэддэг диалектик материализм юм биш үү” гэж шууд асууж  байсан удаатай. Тэгэхээр Ч.Ядамсүрэн судалгаатай, тооцоололтой хандаж байсан шиг байгаа юм. Би бол хоёр танхимтай парламент байх нь зөв. Нэгэнт л Үндсэн хуульдаа гар хүрэх гэж байгаа бол хүрсэн шиг хүрчихвэл яасан юм бэ гэж боддог, тэрийгээ л  хэлэх байна.

-Та намууд төлөвшөөгүй байна гэлээ. Төрд гарч ирж байгаа хүмүүс, УИХ-ын гишүүдийн нас хүйсийн тухайд ч олон янзын санал хэлэлцүүлэг явагддаг. Энэ талаар юу хэлэх бол?

-Барууны орнуудыг харж байхад таяг тулах нь шахсан хүмүүс төрөө  авч явдаг бололтой. Манайд нас сүүдэр 60 гараад ирэхээр нь “Та  хэрэггүй, одоо яв даа” гээд явуулдаг. Тийм болсноор манайд  төрийн ажлын туршлага, залгамж чанар  дутагдаж байна уу даа. Юм болгонд шинэ тутам  болж байгаагаас онож байгаа нь ч бий байх, түүний хажуугаар алдаж сүнгэнүүлж байгаа зүйлүүд ч бишгүй байх шиг байна. Өндөр хөгжилтэй орнуудын төрийн бүтцийг харж байхад дунд үеэс дээш тал руугаа голдуу байдаг. Тиймээс хий багатай байдаг шиг байна лээ. Ядаж хулгай хийгээд байх нь гайгүй байлгүй дээ.

-“Нүүрсний хулгай” яригдаж буй өнөөгийн өндөрлөг дээр дүгнэхэд нээрээ ч тийм юм уу гэж бодогдож байна шүү?

-Би төрийн ажилд хутгалдах биш, холоос л харж суугаа хүн шүү дээ. Тэгэхэд ийм л зүйлүүд анзаарагдаж  байх юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(64.119.26.73) 2023 оны 01 сарын 10

Монголыг хорлосон адгийн новш үхэхээсээ өмнө шоронд хатаасай

0  |  0
Зочин(203.91.115.56) 2023 оны 01 сарын 10

Төмөр замыг оросуудад тавьж өгсөн хогийн хулгайч. Зайл. Үхэж далд ор!

1  |  0
irgen(202.21.121.189) 2023 оны 01 сарын 10

Ene haanaas genet garaad irvee. Ene muugaas bolj bid tumur zamaach shinechilj, hurungu oruulj chandahgui bgaa shuu dee. Muu hulgaich tuhai ueiin uchuuhen uuriin erh ashgaa hamgaalj tumur zamiin umchluliig Orosuudtai hevern uldeesen novsh.

1  |  0
Зочин(59.153.115.131) 2023 оны 01 сарын 10

Сайндаа грч ирээгүй.хүргэн нь төрийн өмчийн бодлого зохицулалтын газрын дарга Б.Цэнгэл. Тэгээд бодоцгоо

1  |  0
Зочин(59.153.115.131) 2023 оны 01 сарын 08

Хүргэн Цэнгэлээ тогтоох гэж засгин газрын бодлого днмжсэн дү үзүүлж. Больж үз

0  |  0
zochin(66.181.184.16) 2023 оны 01 сарын 07

Төмөр замыг тоносон нөхөр гэнэт гарч ирэв. \n

0  |  0
1(103.57.93.236) 2023 оны 01 сарын 10

Лалар пизда чамаар л дутав гэж орос төмөр зам 100 хувь монголд шилжүүлнэ гэхэдчи муул юу гэж хуцаж уйлан донгодож байлаа хурдан үхэж далд ор новшоо

2  |  1
Z(202.9.47.39) 2023 оны 01 сарын 10

Энэ өвгөн ил гарна гэдэг чинь асуудалтайдаа. Сүлжээ нь ил болж

3  |  0
зочин(150.129.143.153) 2023 оны 01 сарын 10

Энэ өвгөний үед харин төмөр замд хулгай байтугай нь байгаагүй шүү. Одоо л шинэ цагийн ширүүн хулгайч нар бүх байгууллагад очиж томилогдож бүх мөнгийг нь сорж хармаалж байна.

1  |  3
Иргэн(64.119.26.21) 2023 оны 01 сарын 07

Хулгайчдыг алдаг байх нь хамгийн зөв.

2  |  0
1(202.21.109.36) 2023 оны 01 сарын 07

zass zailaa

1  |  1
Зочин(103.229.122.167) 2023 оны 01 сарын 06

Төмөр замынхан алдагдалтай байна гээд бүх үнэ тарифаа нэмээд байсан алдсан мөнгө нь энэ Залуу даргад байсан байна ш дээ одоо мөнгөө олсон юм чинь тарифаа буулгах байлгүй дээ Төмөр замынхааан нэг л Залуу даргад нь ийм байгаа бол бусад дарга хөгшчүүдэд ямар байгаа бол үнэ тарифаа нэмэх үндэслэл уг нь байхгүй л юм байна ш дээ Төмөр замынхаааан

0  |  0
зочин(202.21.124.3) 2023 оны 01 сарын 07

төмөр замын буяныг зөнөж үхтэлээ цусалж байгаа энэ үеэ өнгөрөөсөн өвгөн мэтийн цаг үеэсээ хоцорсон хүмүүсийн цагын зугаа болгож төрөөрөө тоголмооргүй байна, энэ өвгөн өөрт зөв гэсэн юмаа бурж байгаад бурханд явна ард нь буруу зөвийг ард түмэн үүрнэ ирж яваа цагын дууг буцаж яваа үеээр дүүлүүлахгүй ээ

2  |  0
Kca(202.126.89.248) 2023 оны 01 сарын 06

Манайх гэдэг айл хотод орон сууцанд, аав МАХН-н гишүүн, авга ах, эгч нар хөдөөд, бас л МАХН-н гишүүд байлаа. Бурхан тахил, судар номууд нь ил л байсан. Авдранд байгаагүй ээ.

0  |  0
Z(66.181.190.225) 2023 оны 01 сарын 06

Яаж мэдэж бгаан

0  |  0
Top