Үндэсний бөхийн барилдааны тавын даваанд 64 бөх үлдсэнээс улсын алдар цолтой 31 бөх, аймаг, цэргийн цолтой 33 бөх зодоглолоо. Энэ давааны оноолтод:
Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, Дорнод аймгийн Халх гол сумын харьяат аймгийн арслан Г.Отгонбаатарыг,
Увс аймгийн Наранбулаг сумын харьяат МУ-ын ардын багш, МУГТ, Улсын аварга О.Балжинням Увс аймгийн Хяргас сумын харьяат аймгийн арслан С.Батсуурийг,
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, "Алдар" спорт хорооны бөх, улсын арслан Д.Ганхуяг, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат аймгийн арслан Баярсайханыг,
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан Б.Ганбат, Завхан аймгийн Идэр сумын харьяат Д.Батжаргалыг,
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат аймгийн арслан Ч.Булганхүүг,
Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын харьяат улсын арслан Д.Азжаргал, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан О.Баярхүүг
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Алдар спорт хорооны бөх, улсын гарьд И.Доржсамбуу, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Б.Сумъяаг
Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат "Хvч" спорт хорооны бөх улсын гарьд Н.Ганбаатар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Х.Мэндбаярыг тус тус амлан авчээ. Ийнхүү Тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805 , Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа эхлээд удаагүй байтал энэ жилийн анхны начин төрлөө. Увс аймгийн Хяргас сумын харьяат аймгийн арслан С.Батсуурь Увс аймгийн Наранбулаг сумын харьяат МУ-ын Ардын багш, МУГТ, Улсын аварга О.Балжиннямаар тав давж Монгол Улсын начин цолны болзлыг хангасан юм.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал
Сэтгэгдэл ( 0 )