Парламентыг хүчтэй бас хяналттай болгомоор байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Монгол Улс ардчилал, зах зээлд эргэлт буцалтгүй шилжсэн тэртээх 1990 онд хууль засаглах шинэчлэлийн замыг сонгосон нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль байв. Энэ хуулиар монголчууд 30 жил явж ирэв. Энэ хугацаанд оносон, алдсан юм их бий. Адаглаад л дөрвөн жил бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Засгийн газар цөөхөн. Байгуулагдаад маргаашаас нь “Огцруулъя” гэдэг. Үсрээд 1.6 жилийн настай Засгийн газрууд байж ирэв.

Энэ мэт онгорхой, цоорхой байсан учраас сүүлийн 20-оод жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ярьсан. 2000-гаад онд долоон өөрчлөлт оруулсан. Түүнийгээ “Доголон долоо”, "Дордуулсан долоо” гэхчлэн нэрлэсэн. Үндсэн хууль гажуудсан, тогтолцоо гажуудсан гэхчлэн ярьсаар ирсэн. Тэгвэл 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан, гэвч 16 давхар байшин барих гэж байгаад үүдний амбаар барьчихлаа гэдэг шиг юм болсон. Өөрөөр хэлбэл, өчнөөн жил ярьж байгаад урагш алхаж чадсан ч ард нь арай л дутуудуулчихлаа, хүлээлтэд арай л хүрсэнгүй гэх харамсал үлдсэн. Тиймээс өнөөдөр Монгол Улс бүхий л түвшиндээ гарц гаргалгаа хайж, тогтолцоог өөрчлөх, Үндсэн хуулиа шинэчлэх тухай ярих болсон.

УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаандаа сууж буй ирц шаардлага хангахгүй, ёс зүйн асуудал өөрсдийнх нь хэлдгээр “ул” болчихсон. Зарим өдөр 20-хон хүн суугаад хууль баталж байгаа нь үндэсний аюулгүй байдал, улс орны эрх ашиг зөрчигдөхөд хүргэж байна. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалтад 36 нам байгаа ч парламентад хоёрхон нам холбоотой юм шиг явж ирлээ. Дангаар болон хамтран төрийн эрхийг барьж ирлээ. Эцэстээ МАНАН бүлэглэл бий болсон нь нууц биш. Өнөөдөр бие биеэ “Нүүрсний нам”, “Зэсий нам” гэхчлэн чичилж сууна. Төр эрдэмтэн, судлаачдаа сонсохоо больсон. Улс орны хөгжилд хэрэгтэй судалгаа, шинжилгээний ажил нь эргэлтэд ордоггүй, архивт тоосонд даруулаад үлддэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед энэ асуудлыг хөндөж байсан ч тэгсхийгээд мартсан. Ерөөс улстөрчид, улс төрийн нам юу хүсэж байна, түүгээр л хөгжил нь “хөнжлийн улс төр” болж ирэв. Шударга иргэд, иргэний нийгмийн байгууллага байгаа ч дээр байгаа төрийнхөнд нь үг нь хүрдэггүй.

Сонгууль болоход эрдэмтэн ч бай, жирийн иргэн ч бай заавал намд элсэж байж л сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх үүсдэг. Бие дааж нэр дэвшлээ гэхэд мөнгөөр бороо оруулж байгаа том намын нэр дэвшигчидтэй өрсөлдөөд гарах боломжгүй. Ингээд шударга ёс, нэр цэвэр хэн нэгэн, эрдэмтэн, иргэний нийгмийн зүтгэлтэн хэн ч төрд гарах боломжгүй. Өнөөдөр авлигач, хулгайч, нүүрсчин, тендерчин, хүний эрх зөрчигч гэхчлэн муу нэртэй, луу данстай бүхний үүрлэсэн газар нь УИХ болсныг амтай болгон хэлж байна. Гэхдээ ил тод байдалд, аливаа асуудлыг зөвшилцөж шийддэг парламенттай байгаагийн ач гавьяа их бий. Адаглаад л цар тахал, эдийн засгийн хямрал, элдэв холбоотнуудын шахалт, хөрш орнуудын сонирхол, хурдтай эргэлдэж буй геополитикийн давлагаанд бөмбөг шиг өнхөрчихөлгүй бат зогсож ирснийг хэлэх хэрэгтэй. Үүнийг шинэ оны босгон дээр ард түмэндээ мэндчилгээ илгээх үедээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүгд тэмлэглэсэн. Цаашид сонгодог парламентыг төгөлдөржүүлэх, төлөвшүүлэх хэрэгтэйг ч онцолсон.

Өдгөө 1992 оны Үндсэн хуулийн түүхт 31 жилийн ой, энэ хүртэл замнаж ирсэн зам мөр, алдаа, оноо, ач гавьяа, цаашдын ирээдүйгээ хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд улс төрийн нам, олон нийт, иргэд бүгд  “Парламентыг хүчтэй бас хяналттай болгоё” гэдэгт төвлөрч байна. Тухайлбал, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Оролцогчдын байр суурийг харахад дээрх зүйлүүдийг хэлж байгаа юм. Төрийн ордонд цугласан 500 төлөөлөл хоёр танхимтай парламент байх уу, гишүүдийн тоог нэмэх үү гэхчлэн гарц гаргалгаа ярьж буй. Гишүүдийн тоог нэмэх санал бол 1992 оны Үндсэн хуулийг батлах үед ч яригдаж байсан юм байна лээ. Жишээлбэл, Ч.Ядамсүрэн хэмээх депутат гишүүдийн тоог 112 болгох санал дэвшүүлсэн ч дэмжигдээгүй. Сүүлд УИХ-ын гишүүн “Фортуна” хэмээх Н.Батбаяр УИХ-ын гишүүийн тоог 99 болгоё гэсэн санал хэлсэн нь шог хошин яриа болоод өнгөрсөн. Ач холбогдол нь парламентыг хүчтэй болгох, ядаж 20 хүн сууж хууль баталдаг гажгийг засах тухай байсныг олж харсан хүн цөөн байсанд асуудал байсан байх.

Харин өчигдрийн зөвшилцлийн уулзалтад  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 30 жилийн хугацаанд засаглал нь тогтворгүй, олон сайд томилогдож, яг галзуу хулгана дээр суусан юм шиг болж өнгөрсөн гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь сайн хэрэг. Мөн тэрбээр “Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унахад манай улсад ид шидтэн байгаад ч нэмэргүй. Тиймээс бид энэ бүтцийг өөрчлөхгүй бол чөтгөрийн тойрогтоо амьдарсаар л байх болно" гэсэн нь галт тэрэг хөдлөх болсны дохио болов уу. Хамгийн гол нь түүний хувьд  Монголын улс төрд өмнө нь зуршил болж ирсэн эрх баригч намын дарга л бол “арьсаа хамгаалдаг”,  Ерөнхий сайд болсон нэгэн тамга, сандал ширээтэй зууралддаг байдлаас тэс өөр байгаа юм. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйвартай тэмцэж, өөрийн намын журмын нөхдийн болохгүй, бүтэхүй байгааг хамгаалж хаацайлахгүй байгаа нь нийгэмд итгэл төрүүлж, хүлээлт үүсгэж буй юм. Тийм учраас “өөрчлөх цаг болжээ” гэсэн түүний үг найдвар төрүүлж байна. Тэгэхээр түүхэн боломж гэх үү, ерөөс   цаг нь ирсэн  гэх үү Үндсэн хуулийн шинэлэл ярьж буй энэ цаг үед  тэрхүү “гал тэрэг”-ийг араас нь түлхээд ч хамаагүй байрнаас нь хөдөлгөе гэсэн байр суурь Төрийн ордонд чуулж буй 500 төлөөлөл, тэдний байр сууриас харагдлаа. Тэдний өмнө хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал хугацаа сунжрах эрсдэлтэй. Яагаад ийм байдалд хүрэв гэж бид сууриа харах хэрэгтэй” гэсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар “Хяналт сайжирснаар бугшсан олон асуудал ил болсон. Өнгөрсөн 30 жилд анх удаа л УИХ Хяналт шалгалтын тухай 17 хуулийг баталж гаргасан. Түр хороо гаргаж асуудал хэлэлцсэн. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу төрийн эрх мэдэл хоорондын хяналт тэнцлийг бэхжүүлэх, парламентын ардчилал, ард түмний засаглах эрх мэдлийг баталгаажуулахад нэн чухал ач холбогдолтой Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж эрчимжүүлэх шаардлагатай байна” гэдгийг хэлсэн. Эцэст нь  энэ бүхэнд УИХ манлайлах үүрэгтэй ч ард түмний санал асуулга явуулах, ард түмнээсээ асууж шийдэх ёстойг иргэн Б.Ламжав гуай хэллээ. Хоёр оны заагт төв талбайд жагссан залуусын хүсэл, шаардлага ч нийгмийн сайн сайхны төлөө байсныг бас хэлэх хэрэгтэй. Монгол Улс үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо улам баталгаажуулж, урагшаа харж хөгжихөд тогтолцоогоо өөрчилж, хүчтэй, хариуцлагатай, хяналттай болж байж л хөдөлнө. Хойш нь тавьж болохгүй үнэн гэвэл энэ юм.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(86.111.137.141) 2023 оны 01 сарын 13

Estoi dotor maajsan niitlel bn shuu! Tsag ue ee medrehgui bol unheer inhenh said boldog ih hural garch irj bn...teged ajilaa diilehgui suut setgegchid shig zagbaj oni suuleer hichneen huuli buunduj bn .Hunii toog nemeh estoi bh..harin tedend huuliar hatuu hyabakt tabidag bh esto!!!..bas tarhai butarhai olon sumdiig negtgej tomoohon h0it bolgoj hugjuuilj huduug hugj UB hotiig taraah! shahmal tuksh saijruulna gej delhid bhgui nuursen tulsher ard tumnee horduldag.ano tehnoligi,Ebropt nisdeg Taxi garch ireed bn Dubaid hun maska zuusen esehiig ” robot ” hyanaj bn hugjilees hotsrod Nuursni utaand

0  |  0
зочин(202.126.93.61) 2023 оны 01 сарын 13

өөрсдөө хуулиа, өргөсөн тангарагаа биелүүдэггүй, биелүүлэх шаардлага тавьдаггүй, эргүүлэн татагддагүй бүрэн эрхтэй байхад юу ч байгаад нэмэргүй бөгөөд тэд дураараа авирласаар байх болно

1  |  0
иргэн(66.181.167.254) 2023 оны 01 сарын 13

ХУЛГАЙЧДЫН ТОО НЭМЭГДЭХЭЭР ХҮЧТЭЙ БОЛОХГҮЙ.

1  |  0
Top