Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан бөгөөд 31 жилийн ой нь энэ өдрүүдэд тохиож байна. Шинэ Үндсэн хууль батлагчдын нэг, 23 насандаа Ардын Их хурлын 288-р тойргийн депутатаар сонгогдсоноос эхлэн байнгын ажиллагаатай парламент /УИХ/-д таван удаа сонгогдон ажилласан, Сангийн сайд асан С.Баярцогттой ярилцлаа.
-Та Шинэ Үндсэн хуулийг батлалцсан 430 депутатын нэг. Тэр үеийн онцлог, сонгуулийн тогтолцоо, хууль эрхзүйн орчин ямар байсан тухай эргэн дурсана уу?
-Манай улсад 1990 оныг хүртэл байнгын ажиллагаатай парламент байгаагүй. Түүнтэй адилтгах төрийн дээд байгууллага нь БНМАУ-ын Ардын Их Хурал /АИХ/ байсан. Тэргүүлэгчид нь байнгын ажиллагаатай, АИХ нь жилд 1-2 удаа хуралддаг зохицуулалттай байсан. 1990 оны ардчилсан хувьсгалын дүнд монголчууд анх удаагаа 1960 оны гэж хэлдэг Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. 1990 оны тавдугаар сард хийсэн тэр нэмэлт, өөрчлөлтөд үндсэндээ 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн суурь гол өөрчлөлтүүд орсон юм. Тухайлбал, нэг намын удирдан чиглүүлэх хүч гэсэн хамгийн эхний заалтыг хасаж, хууль санаачлах эрхийг МАХН, Монголын залуучуудын эвлэл, Үйлдвэрчний эвлэл гэх мэт олон нийтийн байгууллагаас авч олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн.
Ингээд олон намын төлөөлөл оролцсон нэр дэвшигчидтэйгээр чөлөөт сонгууль явуулах тогтолцооны суурийг тавьсан. Өмнө нь мажоритар тогтолцоогоор нэг намын төлөө санал өгдөг байсныг больж, анх удаа пропорциональ сонгуулийн системийг оруулж ирж АИХ, Улсын Бага хурал /УБХ/ гэсэн хоёр танхимтай тогтолцоог бий болгосон. Ингэснээр Улсын Бага хурал нь пропорционалиар, АИХ нь 430 тойрогт мажоритараар тус, тусдаа танхимаа сонгодог системийг авсан. Өмнө нь намын, үйлдвэрчний гэх мэтээр нэрсийн жагсаалтад ордог байсныг өөрчилсөн. Үүнийг тэр үеийн МАХН, шинээр гарч ирж байсан ардчилсан хүчний төлөөлөл болсон Монголын Ардчилсан нам, Монголын Социал Демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Монголын Ногоон нам зэрэг улс төрийн намуудын оролцоонд тулгуурлаж хийсэн. Ингэхдээ богино хугацаанд, шахалтан дор, социалист систем бүхэлдээ өөрчлөгдөж байх үед хийснээрээ онцлогтой. Тухайн үед Зүүн Европын орнууд, социалист систем ноёрхсон бүх улсад их хэмжээний өөрчлөлт явагдсан байсан. Жишээ нь, ЗХУ 1989 онд Оросын дээд зөвлөлийн депутатыг тойргоосолон нэр дэвшигчтэйгээр сонгож, хагас чөлөөт сонгуулийг анх удаа хийсэн. Энэ давалгаанд 1990 оны ардчилал Монгол Улсад маш том өөрчлөлтийн суурийг тавьсан. Тэр нь Үндсэн хуулийн өөрчлөлт байсан. 1990 оны тавдугаар сард Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт бол манай ардчилсан тогтолцоо, олон намын системийг тунхагласан хамгийн том өөрчлөлт юм. Үүнийг тэр үеийн АИХ-ын депутатууд тосож авсан. Мөн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулснаар цогц шинэчлэлийг хийсэн.
-Анхны тэр сонгуулийг хамгийн шударга болсон гэдэг. Гол зохицуулалт нь юу байв?
-АИХ-ын депутатуудыг мажоритар тогтолцоогоор, УНХ-ын гишүүдийг намуудын төлөө саналаа өгдөг пропорциональ тогтолцоогоор сонгосноор дээд түвшиндээ буюу улсын хэмжээнд сонгогч хоёр санал өгдөг. Нэг нь өөрийн тойргоос нэр дэвшсэн АИХ-ын депутатын дотроос сонголтоо хийнэ. Нөгөө талаас УБХ-ыг бүрдүүлэх намуудын төлөө нэг санал өгнө. Ингэж хоёр тогтолцооны аль алинаар санал өгөхийн сацуу аймаг, нийслэлийн сонгууль зэрэг явагддаг байсан.
Өөрөөр хэлбэл, сонгогч дээрх хоёр дээр нэмээд аймаг, сумын ИТХ /аймаг, сумын Ардын депутатын хурал гэж нэрлэж байсан/-д тухайн тойргийг төлөөлөн нэр дэвшиж байгаа хүний төлөө саналаа өгнө. Тэгэхээр сонгогч нэг өдөр дөрвөн санал өгдөг цогц систем байсан.
Тухайн сонгуулийг Сонгуулийн Төв комисс удирддаг байсан. Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооны үүргийг гүйцэтгэж байсан гэсэн үг. 1990 оны сонгуулийн төв комиссыг Ж.Гүррагчаа гуай даргалж, орлогчоор Б.Хурметбек гуай ажиллаж, бүрэлдэхүүнд нь улс төрийн нам, Засгийн газрын гол яамдын төлөөлөл оролцсон. Миний бие тэр үед дөнгөж 23-хан настай, Сонгуулийн төв комиссын гишүүн байлаа. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд бүх түвшинд нь оролцохын зэрэгцээ өөрөө Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн. Тийм болохоор нэр дэвшигчийн зүгээс ямар бэрхшээл байдгийг, зохион байгуулагчдын хувьд ямар зовлон тулгардгийг мэдэрч, харж байсан.
Тухайн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот хоёр тойрогтой. Баруун тал нь 288, зүүн тал нь 289 дүгээр тойрогт харьяалагддаг. Тэр сонгуулиар 289 дүгээр тойргийн санал хүчингүй болж байлаа. Яагаад гэвэл 50 дээш хувийн санал аваагүй. Сонгууль хоёр шаттай, босго өндөр. Иймээс нэр дэвшигч заавал 50-аас дээш хувийн санал авч байж гарна. Тэр босгыг даваагүй бол санал хүчингүй болно. Ийм цогц системийг Монгол Улс 1990 оны долоодугаар сард анх хэрэглэсэн. Тэр үед сонгогчдын оролцоо өндөр, алдаа мадаг гарах нь бага байсан. Анх удаа болж байгаа учраас хүмүүсийн идэвх өндөр. Эрх, эрх чөлөөгөө эдэлж, өөрийн хүсэл зоригийг илэрхийлэх, дээр нь дэмжиж байгаа намынхаа төлөө саналаа өгч байна гэсэн итгэл үнэмшил байсан байх. Ер нь бол 1990 оны сонгууль бүхэлдээ биеэ даасан, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар олсон, ардчилсан Монгол Улсынхаа анхны сонгуульд оролцож байгаа гэдэгт хүмүүс маш их ач холбогдол өгсөн. Түүний дүнд АИХ байгуулагдаж, улмаар УБХ-аа байгуулсан. УБХ-д ардчилсан хүчин нийлбэр дүнгээр 40-өөд хувь, МАХН 60 хувийн санал авсан. 430 депутатаас нэг тойрог төлөөллөө гаргаж чадаагүй нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум. Иймд 429 депутаттай байсан.
-АИХ, Улсын Бага хурлын бүрэн эрх хэдэн жил байсан бэ?
-Таван жилийн хугацаатай байсан хэдий ч АИХ 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталчихаад УБХ-ын ээлжит сонгуулийг нааш нь татан зарлаж, өөрсдийн бүрэн эрхээс татгалзан тарсан. Ингээд 1992 оны долоодугаар сард анхны байнгын ажиллагаатай парламент бий болсон. 1990 оны АИХ-ын 430 гаруй депутат, үүн дээр УБХ-ын гишүүн, дарга, орлогч, нарийн бичгийн дарга нийт 53 хүний бүрэлдэхүүнтэй, байнгын ажиллагаатай энэ парламентын хийсэн гол зүйл нь тусгаар тогтнож, бүрэн биеэ даасан Монгол Улсын засаглалын асуудлыг бүрэн шийдэж, эдийн засаг, нийгмийн харилцааны бүхий л суурь хуулиудыг баталж, зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоо руу шилжих суурийг тавьсан. Мөн нам хамаарахгүйгээр ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүтгэж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн эх оронч, хөдөлмөрч хүмүүс гэж боддог. Мажоритар тогтолцооны дарангуйллаас, ЗХУ-ын дагуул улс гэж үздэг байсан тэр нөхцөл байдлаас гаргаж, улсынхаа хувь заяаг шийдсэн. Тэр үүрэг нь тухайн үеийн АИХ, УБХ-ын гишүүдэд ногдсон. Түүнийгээ гүнзгий ухамсарласан учраас маш яаралтай ардчилсан Үндсэн хуулиа боловсруулж баталсан. Тэр бол түүхэн үйл явдал, түүхэн шийдвэр байсан.
-1992 оны Үндсэн хууль юугаараа онцлог болсон бэ?
-1992 оны Үндсэн хуульд анх удаа хүний эрхийн асуудлыг бүлэг болгож оруулсан. Хувийн өмчтэй байхыг хуульчилж оруулсан нь зах зээлийн эдийн засаг хөгжих суурь болсон. Засаглалын зарчмыг тодорхой болгосон. Жишээ нь хууль тогтоох, шүүх засаглалын тэнцвэрийг хамгийн боломжит хэлбэрээр бий болгох төслийг боловсруулж баталсны дараа, түүнд нийцсэн төрийн тогтолцоог бий болгохыг зорьсон. Үндсэн хуульд заасан хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулах, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийг дээдэлсэн харилцааг зохицуулах заалтуудыг хуульчилсан.
-АИХ, УБХ-ын гишүүдийг “Эх оронч” гэж үзэж байгаагаа тодотгоно уу?
-Өөрсдийнх нь бүрэн эрх таван жил байхад тэр хүмүүс хүнийхээ хувьд тэр эрхээ дуустал эдлэхийг хүсэж болох байсан. Гэтэл тэгээгүй, Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталчихаад өөрсдөө тарсан. Улс орныхоо зах зээлийн эдийн засаг руу шилжих түүхэн шилжилтийг ухамсартайгаар хийж өгөөд өөрсдийн бүрэн эрхээс татгалзсан. Тиймээс би 1990-1992 онд ажилласан АИХ-ын депутат, УБХ-ын гишүүдийг эх орончид гэж үздэг. Улсынхаа тусгаар тогтнолын төлөө өөрийн хөдөлмөр зүтгэлийг зориулсан хүмүүс гэж хүндэлдэг. Энэ хүмүүс түүхэнд тодоор бичигдэж үлдэх ёстой. Жишээ нь, америкчууд анхны Үндсэн хууль баталсан хүмүүсээ улсынхаа үндэслэгчид гэж үздэг. Аль ч улс оронд ийм. Монгол Улс Хүннүгийн үеэс Чингис хааныг хүртэл өнө удаан жил уламжлан ирсэн төрийн тогтолцооны асар баялаг түүхтэй. Гэхдээ 1990-1992 онд ажилласан АИХ, УБХ-ын гишүүд Монгол Улсаа тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгийг дахин шинээр мэдрүүлсэн, бүрэн утгаар нь баталгаажуулсан хүмүүс юм.
Монгол Улс 1911, 1921 онд хувьсгал хийн автономит төртэй болж, цаашаа Бүгд найрамдах улсаа зарлаад явсан ч тодорхой хэмжээгээр хөрш улсуудынхаа харьяа нөлөөнд байсан нь нууц биш. Тэгэхээр тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь олуулах үйл явц 1990-1992 онд болсон. Өөрөөр хэлбэл, шинэ Үндсэн хуулиа батлаад зогсохгүй, түүнээс урган гарсан органик хуулиудаараа тусгаар тогтнолоо бодитойгоор баталгаажуулж чадсан. Үүний дүнд Монгол Улс ардчилсан орон болж, зах зээлийн эдийн засгийг сонгосон. Хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах зам руу эргэлт буцалтгүй орсон. Тиймээс энэ эргэлтийг хийсэн тэдгээр хүмүүсийг Монголын ард түмэн үеийн үедээ хүндэтгэн дурсаж байх учиртай. Монголын түүхэнд алтан үсгээр тэмдэглэн үлдээх ёстой.
-Та 76 гишүүнтэй нэг танхим бүхий байнгын ажиллагаатай парламентад таван удаа сонгогдон ажилласны хувьд алдаа оноог нь юу гэж дүгнэдэг вэ?
-1992 оны сонгуулиар монголчууд 76 гишүүнтэй нэг танхимтай парламентыг сонгосон. Сонгуулийн системийн хувьд томсгосон мажоритар тогтолцоогоор явуулсан. 2020 оны сонгуульд энэ тогтолцоог ашигласан. 2008 онд мөн хэрэглэсэн. Манай улс нийтдээ гурван удаа мажоритар тогтолцоогоор сонгууль явуулсан. Үүнийг дэлхий нийт хамгийн бүдүүлэг тогтолцоо гэж шүүмжилдэг. Яагаад гэвэл энэ нь нэг тал руу хэт савдаг тогтолцоо. Ер нь пропорциональ, мажоритар тогтолцооны аль аль нь сайн, муу талтай. Төгс тогтолцоо гэж байхгүй. Гэхдээ тухайн улсынхаа хөгжлийн онцлог, газар нутгийн байдал, ялангуяа бусад улс орнууд бол доторх үндэстэн ястны байдал, тухайн улс нь холбооны улс байна уу, эсвэл юнитар улс уу гэдгээс шалтгаалж сонгуулийнхаа системийг сонгодог. Манай улс мажоритарийг сонгоод, тэр дотроо томсгосон мажоритар тогтолцоог түлхүү хэрэглэсэн нь хэт нэг тийшээ савах бололцоог бүрдүүлсэн. Нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэрнээ парламентын нийт суудлын бараг 90 хувийг авчихдаг ийм тогтолцоог авах нь эрсдэлтэй. Үүнийг мажоритар тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүн харуулдаг. Гэхдээ 1992-1996 онд байсан парламентын онцлог нь Үндсэн хуульд заасан органик хуулиуд, Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлахдаа “Энэ Үндсэн хууль нь дангаараа бол тунхаглал. Тунхаглаж заасан үйл ажиллагаанууд нь нийгэм, соёл урлаг, спорт зэрэг эдийн засгийн бус салбаруудад яаж нөлөөлөх вэ. Үүнтэй уялдуулж, эрүү, иргэний хуулийг батлах зэргээр шинэ тогтолцоо руу орох алхмуудыг шинэчилсэн.
-1996-2000 оны парламент улс орондоо юу хийж бүтээв?
-1996 оны сонгуулийн үр дүнгээр анх удаа ардчилсан хүчин ялж олонх болсон. Энэ тогтолцоо өөрөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийн үе байсан. Тухайн үеийн УИХ, Засгийн газар мал хувьчлал, орон сууц хувьчлал, үнэ чөлөөлөлт гэхчлэн төлөвлөгөөт эдийн засгийн үед баримталж бодлогуудыг зах зээлийн эдийн засгийн зохицуулалт руу шилжүүлсэн хамгийн том реформыг хийсэн. Энэ үед буюу 1997 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж МАХН-аас нэр дэвшигч гарсан. Энэ сонголтын дүнд Үндсэн хуулийн хэрэгжилт хоёр дахь сонгуулийнхаа цикль рүү орж шалгуур давж эхэлсэн. Мэдээж Үндсэн хууль өөрөө төгс баримт бичиг биш. Нэг талаас хууль эрхзүйн, нөгөө талаас улс төрийн баримт бичиг юм. 1990-1992 онд баталсан Үндсэн хууль яагаад төгс биш болсон бэ гэвэл нэгдүгээрт, бидэнд бэлтгэл дутмаг байсан. Одоогийнх шиг мэдээллийн урсгал нээлттэй байгаагүй ч бид бүхий л боломжоо дайчлан ажилласан.
-2004-2008 оны парламентын тухай та юу хэлэх вэ?
-Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн, анх удаа “Их эвслийн” Засгийн газар байгуулсан. Хоёр гол нам буюу хоёр том эвсэл нь ижил тэнцүү суудал авч хамтарч Засгийн газраа байгуулахаас аргагүйд хүрсэн. Асуудал шийдэх талаасаа. Дээр нь “Их Эвслийн” Засгийн газартай байх үед онцгой үйл явдал тохиосон нь Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ой, Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой тохиосон. Энэ үед Монгол Улс дахин сэргэх хувь тохиосон. Монголчууд санаж байгаа байх. Анх удаа монгол хүн олимпын наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж, Монгол Улсын эдийн засаг 2006 онд анх удаа нэмэх гарч, хүмүүсийн сэтгэл санаа, итгэл оргилж байсан, тийм үе. Түүний дараагийн сонгуульд МАХН ялсан. Энэ үе буюу 2008-2012 оны хооронд ямар үйл явдал болж өнгөрснийг нэхэн санавал тогтолцооны гажуудал нь томсгосон мажоритар системээр сонгуульд орсон. МАХН 45 суудал, Ардчилсан нам 25 суудал авсан. Хэдий сонгуулийн үр дүн ингэж гарсан ч С.Баяр Ерөнхий сайдыг ухаан зарсан гэж би боддог. Өмнө нь жижиг намуудтай хамтран засаглаж байсан нам дангаараа Засгийн газраа байгуулах бүрэн бололцоотой. Гэсэн ч манайх улс төрийн хувьд, Үндсэн хуулийн тогтолцоогоор Монгол Улсаа баталгаажуулж ирсэн бол тухайн нөхцөл байдалд улс орноо эдийн засгаар баталгаажуулах нь том зорилт байсан. Үүний тулд хөгжлийн том төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөх шаардлага тулгарсан. Энэ үүднээс С.Баяр Ерөнхий сайд нөхцөл байдлыг ойлгож, улс орныхоо ирээдүйг том зургаар хараад, ерөөс Монгол Улсын цааш хөгжих хөгжлийн баталгаа ч тэр, тусгаар тогтнолоо эдийн засгийн аргаар баталгаажуулъя гэвэл Тавантолгой, Оюу Толгойгоо хөдөлгөх ёстой юм байна. Стратегийн ордуудаа хөдөлгөх хэрэгтэй юм байна гэдэгт анхаарсан. Энэ үүднээс нам нь хэдийгээр олонх болсон ч Засгийн газраа дангаараа байгуулалгүй, сөрөг хүчнээ танхимдаа уриад Оюу Толгойн гэрээг хийж, Тавантолгой 100 хувь хувийн хэвшилд байсны 96 хувийг төрд авч хөдөлгөсөн. Дээр нь “Атрын III аян”, хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Хамтарсан Засгийн газар байгуулснаар энэ төслүүд хөдөлж хэрэгжих бололцоо нөхцөл нь бүрэлдсэн гэж би хувьдаа үнэлдэг.
-2012-2016 оны парламентын тухайд?
-Тухайн үед АН жижиг намуудтай хамтран Засгийн газраа байгуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ихээхэн хөндөж байсан. АИХ-ын депутат байсан, тухайн үеийн УИХ-ын нэр долоон гишүүн, тухайлбал МАН-аас Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, АН-аас Р.Гончигдорж, Н.Батбаяр, Л.Болд бид дөрөв, МАХН-аас Л.Цог, ИЗНН, МҮАН-аас УИХ-ын гишүүн байсан, харин депутат байгаагүй. Иймд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Оюун нарыг оруулан есөн хүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан. Харамсалтай нь тэр үед манай намын шахалтаар Ардын нам “Их Эвслийн” Засгийн газарт байсан сайд нараа гаргаж, итгэлцэл байхгүй болсон тул Үндсэн хуулийн хэлэлцүүлэг цааш явалгүй гацсан. 2016 оны сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулж 65 суудал авч олонх болсон учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэдэг нөхцөл байдал үүссэн. Энэ ажлыг тэд ихээхэн эрч хүчтэй эхэлсэн. Гэхдээ нийгмийн шаардлага, иргэдийн хүсэл хүлээлтийг бүрэн дүүрэн хангах хэмжээний өөрчлөлтийг хийж чадаагүй.
-2019 оны нэмэлт, өөрчлөлтөд дэвшил гарсан уу?
-Ерөнхий сайдад тодорхой хэмжээний эрхүүдийг олгосон. Засгийн газраа бүрдүүлэхдээ парламентаас асууж, зөвшөөрөл авалгүй Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө шууд томилдог болсон. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төр хоёрыг салгаж өгсөн. Бид 1992 оны сонгуулийг тусад нь хийгээд, 1996 оноос нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төрийн байгууллага шиг сонгуулиар явдаг зохицуулалтад оруулсан. Нэг ёсондоо гажуудал бий болгосон. Түүнийг тодорхой хэмжээгээр зассан. Тогтолцооны нэлээд хэмжээний өөрчлөлтүүд хийсэн. Сул талтай өөрчлөлтүүд ч хийсэн. Бидний хүсч байсан том хэмжээний өөрчлөлт, тодруулбал парламентын засаглалын төлөвшилтэй холбоотой асуудлуудыг хөндөж чадаагүй.
-Шалтгааныг нь та юу гэж дүгнэж байна?
-Тухайн үеийн нийгмийн уур амьсгалд тааруулсан уу. Эсвэл итгэл үнэмшил төрөөгүй юу. Ямартай ч парламентын гишүүдийнхээ тоог нэмж чадаагүй. Ерөнхийлөгчөө нэг удаа зургаан жилээр сонгодог болсон атлаа парламентынхаа бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг тав болгож ахиулаагүй. Бид ядаж хөршүүдээ харах ёстой шүү дээ. ОХУ-ын Ерөнхийлөгч зургаан жилээр сонгогддог. Парламент, Засгийн газар нь таван жилээр сонгогдон ажилладаг. Энэ бол ОХУ 1993 оноос хойш хэрэгжүүлсэн Үндсэн хуульдаа реформ хийж байж өөрчилсөн шүү дээ. Манай урд хөрш БНХАУ-ын парламент, Засгийн газар нь таван жил, Ерөнхийлөгч нь мөн таван жилээр сонгогддог, ийм тогтолцоотой. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа нийт хүн амд харьцуулсан тоог тодорхой болгож, нэг тойрог дахь сонгогчдын тооны харьцааг нарийвчлан гаргаж байгаад УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар тогтоосон. Тухайн үед манай нийт сонгогчдын тоо сая орчим байсан. Одоо тэр тоо хоёр дахин өссөн. Хүн амын тоо 1.2 сая орчим байсан бол одоо 3.5 саяд хүрсэн. Тиймээс нэгдүгээрт, хүн амынхаа тоонд суурилсан, нөгөө талаас парламент нь төлөөллийнхөө чадамжийг сайтар хангасан байх ёстой гэдэг үүднээс гишүүдийн тоог нэмэх ёстой шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 33 )
Huue 2008-7-1 nii hergeer Eebeeteigee hutlultsuud shorondoo nasaraa suuj shondoo o duujluul muu 2 china min
Uhsenii chin altan usegeer temdegleh bee ?! Ta nar uchnuhn jil”ardchilal ” aar halhabchilj ard tumneesee hulgailsan bugd hulgaichid! Mongoliin ard tumnii tuluu ami nasaa zoriulan tusgaar togtnoloo tsusaaraa hamgaalsan ahmad ue chin,ulsaa tsetsegluulen hugjuulehiin tuluu buhii l amidiralaa zoriulsan Tsedenbal gyaig ta nar hunii gazar tsulj ami nasiig urj ene ued ajil hudulumurlugchid bugd Hogiin tseg deer ochij Ta nar ulsin uudtei ungutei buriig hoosloson .Utaand mansuyrsan ubdsun habdart nerbegdsen Mongol oron yamrhuu bgag haraad ta narijg uzen yadaj bn!!!! Muu gadniin ornii gar hul manga
Sagraajavihan chuthur lyygee tonil.Mongolchuud uy yaj iihee ene teriorit gadaadiihnaii urvagchid eh ornoo hahauuldaj ugsun luivarching sonsohoos harahaas uur hyreed bna.Harin saihan Ouytolgoin bayalga delhiid hovor bayalg bayachimal baidag gesen.Hyataduud tsagaan uutand hiigeedel asgarsan shoroog ni hyrtal shyyrdaj avdag cholooj nar ni.Mongolchuud bidend byh yil jilgag ni il bolog.
Энэ хулгайч бидэнд заах эрхтэй юу
Ха Ха Ха. Хээрийн боохойтой нийлж хотоо харлуулсан гичий нохойг урьд нь яаж ч хотоо манж байсан хамаагүй Монголчууд шууд буудан алдаг номтой гэдэг. Учир нь тэр хээрийн боохойноосоо ч илүү хотондоо халтай болсон байдаг гэнэ шүү!!!
Өмхий хужаа
Mai jytcaga min zail mongoloos chi unen hereggui gai shu mongold
Яасан их ард олныг доёолсон муу лүд вэ. Баярцогтын нэр баасаар ч бичигдэхж үлдэхгүй
Үндсэн хуулийг оромдож хийж баталсан Очирбат тэргүүтэй луйварчидад эх орноосоо урвасан гэж үзэж хүнд ял оноох хэрэгтэй
хэн чбайсан нэг иймэрхүү хууль батлах л байсан. нэг их гайхуулаадбайх юм байхгүй шүү. коммунизмаар тархи нь өтсөн малын эмч, зоо технигч нэгдлийн дарга, махн-ын уяаны ноход цуглаж хэдэн сар мэдэмхийрч чалчаад нэг ийм хууль гаран. одообол эрс өөрчлөх хэрэгтэйдээ. бөөн будлиан, дахин дахин өөрчилсөөр сэг болсон. аярцогтын хувд энд нэг их үүрэг роль гүйцэтгэсэн юм үгүй шүү. хүүхдээрээ нэг сагсуу хаашаа ч хөлбөрөх аюултай золбин банди л оржсууж байсан тэнд, гайхаад гайхуулаад байх юм өчүүхэн ч үгүй. Одоо бол нэр нь шувууны буугаар сийчүүлсэн хог новш болсон, шунал ихэдвэл шулам болно гэдгийг сайн
чи бол дүр эсгэсэн хулгайч, МАН-ын тавиул, үеэ өнгөрөөсөн лалар, улс төрд бол чиний зай үлдээгүйдээ. битгий тээр болж цаг алдуул, боломжийн хүнийг АН-ын даргаар томилоход нь дэмжлэг үзүүлж зайгаа тавь
Баярцогт Монголын дайсан Монгол нутагт эрх чөлөөтэй явах гэж дээ. Үхэж далд орооч
Монголыг маш ихээр хохироосон гадаадын туршуул, гадаадын гар хөл болсон муу хулгайч 7 үеэрээ далд орох болтугай. Чамаар Харийнхан л дутах байх. Үхэж далд ор. Монголын ард түмний дайсан далд ор.\n
Зайлаад өгөөч
\nТа НАоын баталсан хуулиар 30жИЛ Яваад Монгол дампуурсан юун алтаар бичих болдогсон та нарыг алах юмсан\n
Ард нь Хүрэлсүг, МАНгас бас дээр нь Рио Тинто байгаа учраас их галзуурч байна аа. Юм болгон цагтай даа...
Үндсэн хуулийг батлуулж чадсан монголын ард түмнийг түүхэнд алтан үсгээр тэмдэглэх ёстой. Баярцогтын хэргийг сэргээж насаар нв хорьж монголчууд хөрөнгөө буцааж авах нь зүйтэй.
Баяр цогтыг харааж байгаа манай маяачууд бол өнөөдриин ниигмииг өөрсдөө бүтээсэн тэд бодохгүй тэгэх шаардлагагүй харааж зүхдэг гэсэн ч Баяр цогтын Ардчилалд оруулсан хувь нэмэр маш их Ардчилсан намын хииж бүтээсэн он жилүүд маш богино гэхдээ тэд монгол орны Ардчилалын жилүүдэд хиисэн шинэчлэл өнөөдриин монголыг унагачилгүй авч явж байнаа Ман 30 жил дангаараа төр барилаа даан ч шинэчлэл зоригтой шиидэл хиих тиим толгойтой хүн үнэндээ алга бсн ч маш цөөхөн тэдниих нь дуу хоолой цөөнх бн би Лхагжав гэдэг Ман ы гишүүнтэй санал нэг бн Ардчилсан намынхан шинэчлэл хиидэг манайхан чадахгүй бнаа гэж
Чамайг цэцэд өгнө өө . Шоронд хатаана
Энэ хулгайчийг буудаж алах хэрэгтэй
Баярцогтыг гудамжинд явж байхад нь хүртэл ард иргэд харааж, зүхэж байдаг шүү.
Хүмүүс Баярцогтыг эх орноосоо урвасан гэхэд гайхаж байна.Харинч эх оронч гэдгээ хэдэн удаа баталчихлаа БНХАУ бол Баярцогтын ууган эх орон. Өөрөө ч тэр тухайгаа Швейцарт гэрээн дээрээ ил бичсэнийг бүгд уншсан шүүдээ.Хятадын эрх ашгийг олон удаа хамгаалсан.Оюутолгой,5 толгой,Дачин Тамсаг,Хятдын хөрөнгө оруулалтай компаниудын татварыг тэгэлсэн,торгуулийг устгасан,Элбэгдоржтой нийлээд Хятадын Тагнуулын тухай НАХЯ-ны мэдээг зориуд задалж сөрөх тагнуулчдын 50 жилийн ажлыг устгасан.П.Очирбат,Баавар Батбаяртай хамтраад монголоо муулсаар доромжилсоор байдаг.Дээд шүүхэд байдаг 2 хятад нь ял завшуулсан.
Хүмүүс Баярцогтыг эх орноосоо урвасан гэхэд гайхаж байна.Харинч эх оронч гэдгээ хэдэн удаа баталчихлаа БНХАУ бол Баярцогтын ууган эх орон. Өөрөө ч тэр тухайгаа Швейцарт гэрээн дээрээ ил бичсэнийг бүгд уншсан шүүдээ.Хятадын эрх ашгийг олон удаа хамгаалсан.Оюутолгой,5 толгой,Дачин Тамсаг,Хятдын хөрөнгө оруулалтай компаниудын татварыг тэгэлсэн,торгуулийг устгасан,Элбэгдоржтой нийлээд Хятадын Тагнуулын тухай НАХЯ-ны мэдээг зориуд задалж сөрөх тагнуулчдын 50 жилийн ажлыг устгасан.П.Очирбат,Баавар Батбаяртай хамтраад монголоо муулсаар доромжилсоор байдаг.Дээд шүүхэд байдаг 2 хятад нь ял завшуулсан.
Нэгдлийн хэдэн дарга нэртэй зоотехникч, малын эмч, агрономич, эдийн засагч нар мөн сумын эмч захирал голдуу хэдэн хүн баталсан нэртэй, ямар сайндаа ерөнхийлөгч, их хурлын дарга, ЕС нар нь хуйвалдаад Улсаа тэр чигээр нь дээрэмдчихэж болдог хууль хийхэвдээ, ямар юмны чинь алтан үсэг мүсэг вэ? Лео-Ши гуай, танд дээрэмдэх боломж гаргаж өгсөн учраас л Лео-Ши та алтан үсэг гэж со-тож байх шиг байна даа
\nIim hulgaich mash ih munguteu uchir zaluusiig turhirch talbaud tur zasgiin esreg bosgoj 2008 - 7-1 nii hergiigdabtah gej eldbeer oroldoj bn !\nNugu Hurts hulgaich nj buur ch ichij zobohgui tseberhen amitan yarij bn
Zailj uz.! Nnuurendee ba\ng zuusen hujaa minn...cham shig hulgaich Eebeeteugee shorond suuj bh uchirtai shuu
hujaa tsereg
ЭНЭ ЛУЙВАРЧИН ЗАЛЬТАЙ НӨХӨРТ ОДОО ИТГЭХ НӨХӨР ОЛДОХ УУ БҮГДИЙГ ХУДАЛДААД АВЧИХ МӨНГӨТӨЙ БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ САНСНЫ ЧИНЬ ГАРЗ БОЛОХ БАЙЛГҮЙ...
Баярцогт хөхөө шиг донгодож, алтангургалдай шиг дуулсан ч улс төрийн карьер нь дууссан байхоо
Bayarcogt yu byteesen baisanch hamaagyi.mongol turiin nygelten ulsaa hudaldsan luivarchin.dahin byy ezegd.luivarchin dahin mongol tuh r gej dursah erhgyi.zailj yz
Хүүее ич тэнэгтэх юмаа луйварчин байж
ene 1 ichdeggyi tsaisan godron bnaa
ooroo ex opon chbolsoon?