Залуу начин Ж.Бат-Эрдэнэ даян аваргыг наймын даваанд өвдөг шороодуулж Монгол Улсын гарьд цолны болзол хангалаа. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Монголросцветмет" нэгдэл, Уурхайчин клубын бөх 2010 онд улсын харцага цол хүртсэн С.Мөнхбат цэргийн хурц арслан Ч.Санжаадамбаар, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Ж.Бат-Эрдэнэ даян аварга Г.Өсөхбаяраар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Г.Эрхэмбаяр улсын гарьд Н.Ганбаатараар, Улсын заан М.Баяржавхлан, улсын харцага Д.Баасандоржоор тус тус найм давж гарьд цолны болзол хангаснаар Үндэсний баяр наадмын наймын даваа өндөрлөлөө.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )