Ховд аймгийн Мянгад сумын харъяат аймгийн арслан А.Алтангэрэл, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат улсын начин А.Цацабшир, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын начин Ц.Содномдорж нар харцага цол, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат аймгийн арслан С.Багахүү, Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн арслан Ч.Цогбаяр, Өмнөговь аймгийн Булган сумын харъяат аймгийн арслан Б.Сумъяа, Архангай аймгийн Чулуут сумын харъяат аймгийн арслан Б.Амарзаяа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат аймгийн арслан Ж.Чулуунбат, Завхан аймгийн Идэр сумын харъяат аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат аймгийн арслан А.Батмөнх, Төв аймгийн Баянхангай сумын харъяат аймгийн арслан Б.Батмөнх, Увс аймгийн Хяргас сумын харъяат аймгийн арслан С.Батсуурь, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн арслан Б.Гончигдамба, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат аймгийн арслан Б.Сангисүрэн, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат аймгийн арслан М.Эрдэнэбат, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат аймгийн арслан Ц.Одбаяр нарын 13 бөхөд начин цолны үнэмлэх гардуулж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын харцага Д.Баасандорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж заан цолны үнэмлэхийг нь гардуулж сайн барилдахыг хүслээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )