Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосоноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Г.Эрхэмбаяр улсын заан М.Баяржавхлангаар, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Монголросцветмет" нэгдэл, Уурхайчин клубын бөх 2010 онд улсын харцага цол хүртсэн С.Мөнхбат улсын начин Ж.Бат-Эрдэнээр ес давснаар улсын арслан цолны болзол хангалаа.Ингээд Улсын харцага С.Мөнхбат, Улсын начин Г.Эрхэмбаяр хоёр бөхийн хэн давсан улсын баяр наадамд түрүүлж, улсын аварга цолыг шууд хүртэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )