Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулсны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ой Үндэсний Их баяр наадамын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх барилдсанаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын харцага Сүхбаатарын Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын өсөх идэр начин Гун-Аажавын Эрхэмбаяр нар үзүүр, түрүүл булаалдсанаас Сүхбаатарын Мөнхбат 10 даван түрүүлж Гуна-Аажавын Эрхэмбаяр үзүүрлэлээ.Энэ жилийн Монгол түмний наадам дэлгэр сайхан болж, Улсын шинэ цолтон олноор мэндэлж, Монгол үндэсний бөх аварга нэг, арслан нэг, гарьд хоёр, заан хоёр, харцага гурав, 13 начин төрлөө.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )