Ууцны үнэ бодын үнэд дөхсөн "Хүчит шонхор" захаар...

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Цагаан сарын ширээний хамгийн хүндэт зоог бол яах аргагүй хонины ууц. Тийм учраас бид нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захад хонины ууц, үхрийн өвчүүний мах ямар үнэ ханштай байгааг сурвалжиллаа.

“Хүчит шонхор” зах руу ороход Сар шинийн шүүсэнд зориулсан ууц, өвчүүг том, жижиг, тарган, туранхайгаар нь бүхээгтэй машинд эгнүүлэн өржээ. Тэдгээрийн хажууд чихтэй малгай, үстэй дээл, нохой гутал өмссөн малчид “Ууц аваарай” хэмээн орилно. Цагаан сарын идээ шүүсний мах ахиухан ирсэн нь илт. Хүмүүс ууцны үнэ асуухад “Боломжийн үнээр яриад өгнө шүү. Хэд орчим төгрөгт авах вэ. Үзэж шилээд ав. Янзтай өнгө үзэмж сайтай ууц шүү” гэх мэтээр ам уралдаж байлаа.


 

Худалдагч: Баяр дөхөх тусам ууцны махны үнэ нэмэгдэнэ

 

“Хүчит шонхор" захад Архангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн малчид хонины ууц зарж байв. Үнэ ханшийг нь сонирхвол, жингээсээ шалтгаалаад 280-480 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин Б.Мөнхөө хоёр дахь жилдээ “Хүчит шонхор” зах дээр хонины ууцны мах зарж байгаа аж. Энэ жил 200 гаруй ууцны мах авчирсан бөгөөд одоогоор 70 орчмыг нь борлуулаад байгаа гэнэ. Өмнө нь нийслэлд ирээд ченжүүдэд махаа бөөндчихдөг байсан бол сүүлийн жилүүдэд өөрөө зарахыг илүүд үзсэн тухайгаа хэлэв. Түүний машины тэвш дээр жингээсээ шалтгаалан 280-480 мянган төгрөгийн үнэтэй ууцны мах байв.

Харин худалдагч н.Алтангэрэл “Цагаан сар болох болоогүй учраас худалдан авалт муу байна. Уг нь эрт авчихвал үнэ хямд байдаг юм. Ах нь Архангай аймгаас хонины ууцны мах оруулж ирээд гурван жил болж байна. Баяр дөхөх тусам ууцны махны үнэ нэмэгддэг. Ууцыг арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 1-ны хооронд бэлтгэдэг. Ууц бэлтгэхдээ хонийг бойны аргаар нядалдаггүй. Хонь муулдаг хүнд арай илүү өртөг төлж, тусгайлан бэлтгэдэг. Үүнийгээ дагаад килограмм нь бусдаас арай илүү, үнэтэй байдаг юм” гэлээ.

Энэ жилийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тиймдээ ч Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед хонины ууцны үнэ хэт өндөр буюу 480 мянган төгрөгт хүрсэн. Магадгүй хоёрдугаар сар нэлээд гарч, Цагаан сар тулахаар илүү ч үнэ хүрч, бодын үнэд тулж мэдэхээр байна.

 

 

Махны үнэ сарын хугацаанд 500-1500 төгрөгөөр өсжээ

 

Ууцны наймааны хэсгээс цаашлаад үхрийн өвчүү, гуя, хаа нурууны худалдаачид залгана. Эдгээрийг цугт нь зарах сонирхолтой байгаагаа худалдагч хэлэв. Нэг килограмм нь 8800 төгрөг бөгөөд дээрх гурван төрлийн мах нийлээд 500 мянган төгрөг орчим болдог гэнэ. Үхрийн өвчүү 15-25 килограмм татаж байв.

Иргэдийн хувьд үүрээр тус захыг зорьж ирсэн нь арай хямд буюу гулууз махыг нэг килограммыг нь 4500-5200 төгрөгөөр авч байгаа бол үдээс хойш ирсэн иргэд 6500 төгрөгөөс дээш үнээр худалдан авч байгаа юм.

Иргэн С.Сувд “Хүчит шонхор” захаас бууз болон ууцны махаа авахаар ирсэн. Буузны махаа үхэр, хонины мах холиод 20 килограммыг 200 гаруй мянган төгрөгөөр авсан. Харин ууцны махаа сонгоогүй явна. Махны үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс өссөн юм шиг санагдаж байна. Сонголтын хувьд харин арвин байна. Одоо ууцныхаа махыг авахгүй бол хэдэн өдрийн дараа гэхэд үнэд орчих байх” гэсэн юм.

Иргэд бууз хийхээр хонь, ямааны гулууз мах авч байгаа харагдав. Хонины гулууз мах 6300 төгрөг, ямааных 6500 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн хонины мах ястай нэг килограмм нь 8500 төгрөг, ясгүй нь 9000 төгрөг, ямааны мах ястай нэг килограмм нь 7800 төгрөг, ясгүй нь 8500 төгрөг, адууны мах нэг килограмм нь 10 мянган төгрөг, хонины сүүл нэг килограмм нь 10 мянган төгрөгийн үнэтэй байв. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард худалдаалж байсан махны үнээс 500-1500 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

 

Ууцыг 50-70 мянган төгрөгөөр чанана

 

Ууцаа чануулна гэж бас нэгэн том ажил болдог билээ. Ууцыг гурван цаг чанадаг бол үхрийн өвчүүг 4-6 цаг чанадаг байна. Энэ утгаараа ууцыг 50-70 мянган төгрөгөөр чанадаг бол өвчүүг түүнээс илүү үнээр чанадаг ажээ.

Мөн ууцыг өндөр үнээр худалдаж авалгүйгээр гулууз махыг түүнээс хямд үнээр аваад ууцныхаар тусгайлан бэлтгүүлж, чануулж болдог байна. Мөн хөлдүү махыг гэсгээж, авчирсан цагаас хойш 24 цагийн дараа чанадаг ч иргэд аль болох хурдан болгохыг шаарддаг байна. Түүнчлэн цагаан сараас олон хоногийн өмнө эрт ууц, өвчүүгээ чануулбал дараалалд зогсож ажлаа алдахгүй, цагийг тулгаж чанах газар хайж явахгүй сайн талтай.

Энэ тохиолдолд чанасан ууц, өвчүүг бүрэн хөрсний дараа гялгар уутаар битүү ороож, тагт болон амбаартаа хадгалах хэрэгтэй. Харин хөргөлгүйгээр гялгар уутаар ороосон тохиолдолд үнэр орох, муудах эрсдэлтэй ажээ.

 

 

Зөвшөөрөлгүй газар ууц чанавал гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

 

Сонгосон ууцаа хаана чануулах, тухайн газар нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх нь том асуудал болдог. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгорын өмнө нь өгч байсан тодруулгыг хүргэе.


-Иргэд ууцыг ямар газар чануулах нь стандартад нийцэх вэ?

-Ууцыг зөвшөөрөгдсөн хоолны газруудад чануулж болно. Бэлгэдлээ бодсон ч сар шинийн идээгээ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйд нийцсэн газарт чануулбал зохимжтой.

-Хоолны газрууд нь ууц чанах тусгай зөвшөөрөл авах ёстой юу?

-Хоолны газар нь үйл ажиллагаа явуулахдаа стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхээ Мэргэжлийн хяналтын газарт шалгуулаад, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээ эрхлэх газраас зөвшөөрлөө авсан байдаг. Тиймээс дахин зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин сургууль, цэцэрлэгийн хоолны газарт ууц чанахыг хориглосон.

-Хороолол, гудамжинд гэр бариад ууц, өвчүү чанах үйлчилгээ үзүүлбэл чухам ямар хариуцлага тооцох вэ?

-Орон сууцны хороолол, талбайд гэр барьж, мөн подвал зэрэг зөвшөөрөгдөөгүй газар ууц, өвчүү чанавал орлогыг нь хурааж, иргэнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгоно.

-Иргэд ууц, өвчүү чанах газар ховор байгаа болохоор, зөвшөөрөлгүй газраар чануулж байна гэдэг?

-Иргэд ийм тайлбар өгдөг. Зориулалтын бус газар хүнс боловсруулах нь нийтийг хамарсан хордлого зэрэг олон эрсдэл үүсгэх магадлалтай. Тиймээс нийтэд үйл­чилж байгаа газруудад шалгалт хийдэг юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ууц чанадаг солиорол(203.91.115.55) 2023 оны 01 сарын 26

Ууц мах чанаж муутгадаг хоцрогдсон тэнэглэлээсээ хэзээ сална даа. Цагаан сарын баяр Ази тивд дууссан. Монголд ямар ч өдөр тэмдэглэх гээд байгаа юм бүү мэд. Хэзээ ухаан орнооо мулгуу Монголчууд.

0  |  0
Буруу хэвшил(192.82.85.94) 2023 оны 01 сарын 27

Цагаан сар тэмдэглэх гэж Тэтгэвэрийн зээлээ 2 жилээр урьдчилж авья гэдгийг ойлгохгүй байна. Дараа нь 2 жил хоолгүй байх юм уу. Байгаа бололцоогоороо л тэмдэглээч ээ.

3  |  0
Иргэн(192.82.85.94) 2023 оны 01 сарын 27

Монголчуудын элэг ходоодны хавдар амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Ууц гэж бөөн өөх, төс, дээрээс эь архи....

1  |  0
ЗОЧИН(192.82.85.94) 2023 оны 01 сарын 27

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жи гэж, байгаа бололцоогоороо л тэмдэглээч ээ. Өрөөл мах чанаад тавихад болно. Бусдыг дуурайж, хамаг юмаа барж сар шинийг тэмдэглэ гэж шахаагүй биз дээ. Халуун байранд 3 хоног байлгаад дараа нь тэр их өөх, муудсан махаа өөрсдөө л иддэг.

2  |  0
Зочин(192.82.67.143) 2023 оны 01 сарын 27

Заавал ууц тавих ёс байхгүй гээд байхад ууц авдаг манайхан зөрүүд бас тооцоогүй эрүүл мэндээ боддоггүй хүмүүс шүүдээ ууцны тэр их өөхийг идэхүү хаяхуу

1  |  0
иргэн(59.153.113.52) 2023 оны 01 сарын 26

ууц чанах эрх бүхий хоолны газруудаа ахиухан сурталчилаачээ.

0  |  0
eee(95.118.115.234) 2023 оны 01 сарын 26

uneher eegu ard tumen gej manai mongolchudig heldeg bhda heleh ug unende alga har malnasa dor lalruda nad umhi huni biyed ogt hereggui utsa awch yuga hih hed bgan be hed honog gere umhiruleh n u .. unetei bna tengert hadla ged hutsaldad ene surealj bichsen setgulch nertei pizda n hamgin hundet zog shus honin uts ged hutsad bhinma... nad unhi uhu hudaldaj aeahgui l bai l da teged nad yadu gaihad bhin orond uts awah mungu certe ulsud bg huhdinhe bolowsrold zoriul ireduid etseg eh shigea malnas dor amidrahgui yadaj eruler setgej bodoh chadwartai bolno

0  |  0
Top