Бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, галт зэвсэг хууль бусаар хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж арав гаруй хоног цагдан хоригдоод байсан “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нарыг наадмын өмнө батлан даалтанд гаргажээ.
Тэднийг урт нэртэй хуулийг санаачлагч, АН-ын бүлэг дэх “Урт нэртэй” хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон УИХ-ын гишүүн Г.Одхүү нар гарын зурж, батлан даалтанд авчээ. Харин Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг жагсаал цуглаан зохион байгуулахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатай албадан саатуулаад байсан ч Г.Болдбаатарын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн бол Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нар өлсгөлөн зарлаж, бие нь муудсанаас Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгджээ.
Д.Билгүүн.
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )