Жил жилийн баяр наадмын нээлт гэж нэг тийм унхиагүй, хуучирсан хэв загварт баригдсан сүр сүлдгүй үзүүлбэр болж байсан нь гашуун боловч үнэн. Харин энэ жилийн наадмыг Төрийн соёрхолт, СГЗ С.Сүхбаатар, МУГЖ Д.Сосорбарам нар найруулсан нь нүдээ олж, түмэн олноо баясгалаа. Үнэхээр Монгол төрх, үндэсний ёс заншил, бас ч орчин цагийн урлаг соёлын хэв шинжийг чадварлаг хослуулж чадсанаараа баяр наадмын нээлт өөлөхийн аргагүй сайхан болсон. Үүнийг сэтгүүлчид төдийгүй төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон, телевизээ үзэж суусан монголын нийт ард түмэн шагшин таашаасан бизээ. Наадмын нээлтийн оргил үзүүлбэр нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах нарын хамтран бүтээсэн "Нууц товчоо" дуу байлаа. Наадмын ХИТ болсон энэхүү дууг ах дүү гурвын хамтран бүтээж байгаа “Тайвшрал” нэртэй цомогт багтаажээ. Удахгүй төрөн гарах “Тайвшрал” цомог бяц авах нь наадмын нээлтэнд дуулсан “Монголын нууц товчоо” дуунаас тов тодорхой боллоо.
Б.Сараа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )