Аделийн тоглолтын даашинзыг МОНГОЛ БҮСГҮЙ урлажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагт (2023.01.28) дуучин Адель Лас Вегасын Колизей дахь Цезарс ордонд "Weekends with Adele" нэртэй тоглолтоо хийлээ. Энэ тоглолтынхоо үеэр өмссөн тансаг гоёлыг Холливудын оддын даашинзыг урладаг Stella McCartney брэнд бүтээжээ. 

Тус брэндэд оёдлын технологичоор ажилладаг монгол эмэгтэй Д.Энхцэцэг мөн тус даашинзыг урлахад оролцжээ. Болор шигтгээ, мөнгөн тоноглолтой даашинзыг дуучин бүсгүйн биеийн галбирыг тодотгосон хэрнээ бага зэргийн детальтай байхаар тооцоолж бүтээсэн байна.

Stella McCartney брэндийг домогт дуучин Пол Маккартнигийн охин үүсгэн байгуулж байжээ. Ихэвчлэн Холливудын оддын гоёлыг урладаг тус брэндэд хоёр монгол бүсгүй ажилладаг. Д.Энхцэцэгийн хувьд өмнө нь Их Британийн хатан хааны гэр бүлийнхэний даашинзыг урлаж байсан нэгэн. Мөн дэлхийн алдартай супер моделиудтай хамтран ажилладаг тэрээр "Энка Качио" хэмээх нэртэй өөрийн брэндийг үүсгэн байгуулахаар ажиллаж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suhee(66.181.189.98) 2023 оны 02 сарын 02

Mongol zaluuchuudiin amidrald NAM gesen buzriin baiguulaga oroltsohgui bolhoor yamar? mundag bna MonGol hunii ur uhaan Haana check dutahgui ene NAM gesen buzriig taraa

7  |  0
Unshigch (194.230.144.238) 2023 оны 01 сарын 31

Yneheer saihan medee baina.\nTand bayar hurgej az jargal eruul enh sain saihan buhniig husen erooe

3  |  0
Top