Мобикомоос “Нэр төрийн баталгаа” авсан хэрэглэгчид ээлжит хохирлоо амслаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 13

Мобиком орон даяар нэг сая 200 мянган хэрэглэгчийг байлдан дагуулж, нэр төрийн баталгаа өгч, өндөр үнэтэй бас чанартай үйлчилгээ хүргэдэг гэсэн имиж тогтоохоор 15 жил хичээсэн ч нэг л үр дүнгийн ханамж нэмэгдэхгүй байна. Харин ч зарим талаараа нэр төрийг хугалагч болон хувирч байна. Өчигдөр буюу 2011 оны 7-р сарын 9-ний өдрийн 15 цагийн орчмоос эхлэн Мобикомын 9911..., 9900... гэхчлэн дараа төлбөрт зарим хэрэглэгчид рүү холбогдох огт боломжгүй болов. Ямар учиртайг 2222-оос лавлатал миний байршил болоод нөгөө хүний байршлыг тогтоогоод шалгаж үзэх гэнэ. Ямар ч байсан эргээд хариу өгнө гээд 2 цаг таг болов. Энэ байдал үргэлжилсээр оройн 20 цагийн үед дуудлага хадгалах үйлчилгээнд гэмтэл гарснаас уг үйлчилгээг авдаг утсаа салгасан хэрэглэгчид орчноос бүрэн тасарсан болохыг Мобикомоос өгсөн хариунаас мэдэв. Нарийн ширийнийг нь мэдэхгүй ч ямар ч байсан өчигдөр Мобикомд гэмтэл гарч хэсэг бүлэг хэрэглэгчдийн эрх ашиг хохирсон нь үнэн болж таарав. Баяр наадам дөхсөн, уулзаа болзоо тогтоох, баяр наадмын ажил хэрэг гээд олон асуудал тулгарсан үед нь үндэсний монополь оператор жинхэнэ чанараа таниуллаа. Үргэлжлэлийг энд дарж уншина уу ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top