
"BTS" хамтлагийн гишүүн Жин Цагаан сарын баярт зориулсан цэргийн авьяастны шоунд оролцжээ. Багаараа оролцсон тус тэмцээнд Жиний баг тэргүүн байр эзэлсэн бөгөөд нэмэлт амралтын өдрөөр шагнуулжээ.
Жин багаа тэргүүн байр эзлүүлэхийн тулд бүжгийн хөдөлгөөнүүдээ өөрөө зааж өгчээ.
Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ний өдөр цэргийн албанд татагдсан. 5-р явган цэргийн девизийн цэрэг элсүүлэх сургалтын төвд 5 долоо хоонгийн турш бэлтгэгдсэн тэрээр энэ сарын 18-нд төгсөлтийн баяраа хийсэн байна.
Жин 2024 оны зургаадугаар сарын 12-ний өдөр цэргээс халагдана. Энэ хугацаанд хамтлагийн бусад гишүүд ч мөн цэргийн албанд ээлж дарааллан татагдах бөгөөд хамтлаг 2025 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах ажээ.
Сэтгэгдэл ( 7 )
Xair222
Xair222
Аргагүй л bts ийн гишүүн юм даа үнэхээр мундаг
Zgr l
Mundagshd
Супер одын баг аргагүй шүү дээ.
Мундаг юм байгаан