Сун Хе Гё өөрийг нь "хөгшин" гэж хэлсэн хүмүүст хариу өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Хе Гёгийн тоглосон "The Glory" кино багагүй амжилт үзүүлээд байгаа билээ. Тус киноны хэвлэлийн бага хурлын үеэр Сун Хе Гёг өмнөхөөсөө илүү хөгшин харагдаж буйг интернэт хэрэглэгчид онцолсон. Харин тэрээр үүнд "Elle Korea" сэтгүүлд өгсөн ярилцлагаараа дамжуулан хариулт өгчээ. 

Сун Хе Гё энэ тухай "Дун Ын-ий дүр бол бүх насаараа хүнд хэцүү амьдрал туулсан эмэгтэйн дүр. Тэр асар их арчилгаа, эмчилгээ хийлгэсэн мэт харагдвал утгагүй гэж би бодсон. Хүмүүс Сун Хе Гё гэнэт маш хөгшин харагдаж байна гэж хэлэх болсон. Гэхдээ би ч бас нас нэмж, хөгширч буйгаа мэдэрч байна" гэжээ. 

Энэ жил 42 нас хүрч байгаа түүнийг интернэт хэрэглэгчид өмнөхөөсөө хөгшин харагдаж байгаа хэдий ч наснаасаа залуу харагдаж буйг онцолжээ. 

Жүжигчин бүсгүй 2023 оны нэгдүгээр сарын шилдэг жүжигчдийн жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. "The Glory" киноны хоёрдугаар бүлэг ирэх гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болох ажээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.86) 2025 оны 03 сарын 13

Yagad hugshin ene ter gej am helee bilyydeed bg yum bol?bygd l jamaaraa hugshirnu.gaihaad goochlood chichleed bh yu bgam?? Harin ch saihan goyo emegtei l bn.muu helj bganuud ni uursduu uudtei yumnuud l baidag bgadaa

3  |  0
tugsuu(150.129.140.30) 2025 оны 03 сарын 13

23 taich taniig crushlaj ywdag shu.

1  |  0
Dfg(77.24.7.205) 2025 оны 03 сарын 13

Uneher huurhun

1  |  0
Ee(192.82.91.18) 2025 оны 03 сарын 13

Saihan huuhen yumaaaa

1  |  0
zochin(87.66.170.157) 2025 оны 03 сарын 13

yostoi huurhun busgui umaa, ❣️

11  |  0
Top