БНАСАУ: Столтенберг Сөүлд айлчилвал байдал хурцадна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн БНСУ, Японд хийх айлчлал Ази-Номхон далайн бүс нутаг дахь нөхцөл байдлыг хурцатгана гэж Хойд Солонгосын зүгээс мэдэгджээ.

БНАСАУ-ын Олон улсын бодлогын шинжлэх ухааны нийгэмлэгийн ажилтан Ким Дон Мён Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагт ярихдаа “Урилгагүй зочдыг бүс нутаг руу татаж, зорилгоо биелүүлэхийг оролдож байгаа Өмнөд Солонгос болон Япон улс аюулгүй байдлын салбарт бүгдээрээ хямралыг авчирч байгааг ойлгох ёстой” гэсэн байна.

Ким Дон Мён НАТО-г дайн, сөргөлдөөнтэй зүйрлээд тус эвслийн оролцоо нь бүс нутагт шинэ хүйтэн дайны бараан үүлсийг авчирч болзошгүйг хэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzz(103.212.116.122) 2023 оны 01 сарын 30

Гошин шого

0  |  1
Top