Олон тэгш ой тохиосон энэ жилийн наадам онцгой сайхан боллоо гэж наадамчин олон ам дүүрэн билэгтэй, сэтгэл дүүрэн урамтай буцав. Харин манай шадар сайд М.Энхболд л ганцаараа сэтгэл тавгүйтэж, гүн шоконд орж буцсан юм байх.
Наадмын төв асарт тухалсан төрийн өндөрлөгүүдийн яг өмнөөс хараад хоёр метрийн өндөртэй, 30 метрийн урттай лед дэлгэц байршуулсан байв. Өнгө будаг, зураг хуарыг янзтай ялгаж харуулдаг энэ дэлгэцийг харсан наадамчин олон “Монгол хөгжиж байна шүү. Энэ олон салбагар хулдаасан зурагнуудаас ийм цөөхөн дэлгэц байвал нүнжигтэй юм гээч” хэмээцгээн наадмын хоёр өдөр ам сайтай байсан. Гэтэл наадмын орой буюу 7-р сарын 12-ны 20 цагийн үесээс өнөөх магтаад байсан гайхал дэлгэц чинь таг болчихдог юм байна. Сураг сонсвол шадар сайдын “зарлигаар” унтраачихсан юм гэнэ. Дэлгэцийг хүчээр унтраасан цагдаагийн томоохон дарга “Шадар сайдын нүд гялбаад байна” гэсэн мундаг хариултыг өгчээ. Үнэхээр ингэж хариулсан нь утсан дээрх бичлэгт үлдсэн байх юм. Янтгар хатанд ямба багадахгүй гээч боллоо хэмээн наадмын зарим зохион байгуулагчид ихэд бухимдсан ч яаж ч чадсангүй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )