Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлт хөрш Сири улсыг ч хамарч, амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
Туркийн хэд хэдэн мужид газар хөдлөлтийн улмаас 1700 гаруй байшин барилга сүйдэж, 84 хүн амиа алдсан бол Сирид амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байгаа аж. Турк болон Сирид амиа алдсан хүний тоог нийт 300 гаруй гэж зарлаад байна.
Газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 2383 болсон талаар Туркийн Дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгджээ.
Туркт газар хөдлөлтийн улмаас түгшүүрийн хамгийн өндөр түвшин зарласан байна.
Газар хөдлөлтөд өртсөн Туркийн хотуудад иргэдийг аврагчдад зам тавьж өгөхийг уриалж байгаа аж.
Туркийн зүүн өмнөд хэсгийн Шанлыурфа мужид болсон газар хөдлөлт 7.6 магнитудын хүчтэй байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )