УИХ-ын 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкнаас "Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХХК-ийн авсан зээлтэй холбогдуулан тайлбар өгөхөөр гэрчээр хүрэлцэн ирээд байна.
Тэрбээр тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд өмгөөлөгчийн хамт тайлбар өгөхөөр ирсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )