Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу аварга Соёлтын Төмөрбаатар Цагаан сарын барилдаанд зодоглохоор Монголд иржээ.
Түүнийг Монголд олон бүсгүй крашилдаг.
Залуу аваргын талаарх хэдэн баримтыг хүргэе.
Соёлтын Төмөрбаатар нь 1996 онд төрсөн. Айлын ганц хүү.
Түүний биеийн өндөр 195 см. 2016 оноос барилдаж эхэлсэн.
Түүний багш нь Өвөр Монголын Их аварга Д.Баярбаатар юм.
С.Төмөрбаатар үе үе Монголд ирж, үндэсний бөхийн бэлтгэл хийдэг. 2017, 2018, 2019 онд тэрбээр Монголд ирж, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байв.
С.Төмөрбаатар үхрийн ордных.
С.Төмөрбаатар 2021 оны арванхоёрдугаар сард гэрлэсэн билээ. Монгол ёс заншлаараа хийсэн түүний хуримын бичлэгийн хэсгээс цахимд тавигдаж, хандалт ихээр авсан юм.
Түүний хуримын хүндэт зочид дунд багш нь болох Өвөр Монголын Их аварга Д.Баярбаатар, Өвөр Монголын аварга А.Батжаргал тэргүүтэй бөхчүүд байсан билээ.
С.Төмөрбаатар Монголд ирэх маш дуртай бөгөөд Монголын ард түмэнд хандан “Намайг дэмжиж байгаа элэгт нэгт монголчууддаа маш их талархаж байна, баярлалаа” гэх зэргээр цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлдэг.
Цахимаар тархсан нэгэн бичлэгт С.Төмөрбаатар өөрийнхөө хийсэн мэхэнд унаж байгаа харагддаг ч түүнийг крашлах бүсгүйчүүдийн тоо буураагүй юм.
Сэтгэгдэл ( 6 )
Эхнэртэй хүнийг зүгээр л байгаарай юмнууд
Бүсгүйчүүдийн краш, монгол охид хүүхнүүдийг бүгдийг нь ядвал өвөрлөгчтэй, чадвал хятадтай суучих мөрөөдөлтэй байдаг гэж хэлээд байна аа даа, энэ сэтгүүлч, мэдэж байгаа л юм байлгүй дээ
Haha ineed hurchilee
ӨРСӨЛДӨГЧ НАРАА ЯАЖ ИЙГЭЭД ДОПИНГИЙН АСУУДАЛД ОРООЦОЛДУУЛЖ ХОРЛОЖ ДӨНГӨДӨГ ХҮНТЭЙ ОЙРТОХ Ч САЙНГҮЙДЭЭ
Хир барилдах бол бие хаа сайтайл юм байна
Kinond togloj bmaar saihan torh biyetei zaluu bna