Орхон голын эхэнд алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ажуйн нэгжүүдийн хаалт далан сэтэрснээс Орхон гол руу их хэмжээний бохирдолтой химийн бодис агуулсан ус урсан орж байна гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тус мэдээллийн дагуу бид Өвөрхангай аймгийн нутагт ажиллаж буй БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн П.Цогтсайхантай холбогдлоо.
- Орхон гол руу их хэмжээний химийн бодис агуулсан ус урсан орж байна гэж сонслоо. Байдал ямар байгаа талаар мэдээллэхгүй юу?
- Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байна. Яг одоогийн байдлаар Орхон гол яг л сүүтэй кофе шиг шар өнгөөр урсаж байна. Энэ байдал гурван хоног үргэлжилж байгаа талаар тус нутгийнхан ярьж байна.
- Орхон голын эхэнд алт олборлох үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудын алтаа угааж, хаягдлаа цуглуулдаг далан сэтэрсэн гэдэг нь үнэн юм болов уу?
- Яахын аргагүй далан сэтэрч, химийн бодис голд урсан орж голыг бохирдуулсан байх талтай болчихоод байна. Учир нь мэргэжлийн хүний нүдээр харж нягталсан ч үерийн ус ингэж урсахгүй нь лавтай. Би Өвөрхангай аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдээллэх гэсэн боловч бүгд амарчихсан холбогдож чадахгүй явна гэсэн юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )