“Хэрэглэгч хаан” энэ зарчмыг бүх үйлчилгээний байгууллага баримтлан ажилладаг. Харин хэрэглэгч та хаан, гэхдээ бид ялгавартай хандана гэсэн уриаг үүрэн холбооны анхдагч оператор Мобиком баримталдаг .
Урамшуулал байхгүй, банйга хэрэггүй мессеж шөнө өдөргүй явуулдаг, сүлжээ унадаг, баяр ёслолоор “уучлаарай” болдог, нэгж иддэг, үйлчилгээний ажилчид нь их зантай, хөдөлж ядсан гээд энэ компанийн талаар үйлчлүүлэгчид нь ам муутай байдаг юм билээ. Гэхдээ хэрэглэгчээ алаг үзэн, хэрэгт сэжиглэн, бусдад төвөг учруулах эрх уг нь баймааргүйсэн.
Утсаа баяр наадмаар алдсан нэгэн үйлчлүүлэгч сим картаа сэргээлгэж, өөрийн нэр дээр дугаараа шижлүүлэн, утсыг нь хулгайлсан нөхрийг барих санаатай Мобикомд ханджээ. Хөөрхий үйлчлүүлэгч сим картаа сэргээлгэх гэсэн биш нүүр хийх газаргүй болтолоо ичиж, дахиж энэ компаниар үйлчлүүлэх шаардлага байна уу гэж эргэлзэх болсон байна. Сим сэргээх хүний иргэний үнэмлэх, өөр хүний нэр дээр бол тэр хүний бичиг баримтыг нэхлээ. Нэхсэн ёсоор нь бичиг баримтыг бүрдүүлэн авчирч өглөө. Ингэхдээ иргэний үнэмлэхээ утастайгаа хамт гээсэн тул гадаад паспортоо авчирч өгсөн юм. Харамсалтай нь 5 жил Мобикомын дугаарыг барьсныхаа төлөө хууль бус гэмт хэрэгт сэрдэгдлээ. Өөрөөр хэлбэл таны дугаар биш байтал яагаад сэргээлгэх гээд байна? энэ паспортон дээрх та мөн үү? Яагаад уржигдар алдсан дугаараа өнөөдөр сэргээлгэж байгаа юм? сэргээхгүй ээ гэж үйлчилгээний ажилтан баахан үнэд орж, үйлчлүүлэгч нь нөгөөхөө баахан гуйлаа.
Ажлаа хийж байгаа хүн, дугаараа хурдан сэргээхгүй бол болохгүй гэсэн юм бодоод үйлчлүүлэгч дуугүй тэсээд л өнгөрлөө. Тэгтэл дансанд чинь мөнгө байхгүй байна, ямар дугаараас нэгж авдаг өгдгөө хэл гэж ирээд л олон хүний өмнө орох газаргүй болтол хэлэх юм. Уг нь алдахдаа нэгжтэй байсан л даа. Нэгжийг нь дуустал ашигласан хулгайчийг барих санаатай 7-р сарын 11-ы 18:00 цагаас хойш энэ дугаараас хаашаа, хаашаа залгасан байна хараад өгөөч гэхэд:
-Зөвхөн дараах төлбөртийн залгасан дугаарыг харах боломжтой. Тэгээд ч хүн амины хэрэг биш л бол манайх харж өгөхгүй гэлээ. Хулгайн хэрэг гэмт хэрэг биш хүн амины хэрэг хэрэг мөн юм байх. Мөн урьдчилсан төлбөрт хэрэглэгч бол Мобикомын хувьд хэрэглэгч биш юм байх.
Мобикомын үйчлгээний ажилтан дугаараа өөрийн нэр дээр шилжүүлэхийн тулд зөвхөн тэр хүнийхээ нэртэй бичиг баримт байхад л хангалттай гэсэн. Хэлсэн ёсоор нь бичиг баримтыг нь бүрдүүлээд ирэхэд “No шүү дээ” гэдэг нь боллоо. Нэг бол заавал тэр хүн эсвэл тэр хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсвэл бичиг баримтыг нь наториатаар баталгаажуул гэх юм. Ингэж олон нүүр гаргах байх юм бол анхнаасаа яах гэж тэгж хэлсэн юм бол доо. Өөртөө, өрөөлд ажил удаж байдаг.
Ингээд наадмаар орой утсаа алдсан нэг үйлчлүүлэгч Мобикомын үйлчилгээний ажилтны хашир болгоомжлолоос болж хулгайчаа ч барьж чадалгүй хулгайд баахан сэрдэгдэж, нэгжгүй хоосноороо дуудуулж дуудуулж гэртээ харьсан байна.
Бусдын нэр төрийн баталгаа болдог Мобиком өөрийнхөө нэр төрийн баталгаа болсон үйлчилгээний ажилчдын соёлд анхаарал хандуулж, хэрэглэгчдээ хаанд өргөмжилбөл дээрсэн дээ.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )