Монголын Үндэсний Олон Нийтийн Сайт болох www.socialnet.mn, “Хөгжлийг инжинерчлэгч” залуусын сайн дурын клубтэй хамтран олон олон сайн дурын үйл ажиллагааг тогтмол зохиож байхаар боллоо. Энэхүү ажлуудынхаа нээлт болгож “Туул голын эрэг хавийн ай савыг цэвэрлэх” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Хэрэв уншигч та хатан туулаа хамгаалах энэхүү үйд ажиллгаанд оролцохыг хүсвэл багаж, хувтас, хэрэглэл, хоол унд бүгд бэлэн. Та ганцхан өөрийгөө болон найз нөхдөө дагуулан ирэхэд л хангалттай гэнэ. Маргааш буюу 2011 оны 07 сарын 15-ны 10-цагт АСА циркт цуглах бөгөөд хогоо цэвэрлэсний дараагаар танилцан, хөгжөөнт тоглоом тоглож цагийг зугаатай өнгөрөөх ажээ.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид өндөр настны асрамжийн газар, хүүхдийн хаяг тогтоох төв, харж хандах хүнгүй болон хөдөлмөрийн чадвар дорой настнуудад тус дэм болох зэрэг олон хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )