Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүйтний хонхор буюу Шандын задгай гэдэг газар / Эмээлтээс 13 км газарт байдаг/ өвгөнийг нь бэлчээрт, эмгэнийг нь гэрт зээ хүүгийнх нь дэргэд хороосон хэрэг наадмын өмнө гарч олон хүнийг сэрдхийлгэсэн билээ. Тодруулбал гэрийн эзэн 59 настай эрэгтэй М-ийг гэрийнх нь арын жалганд нүүр цээжинд нь хутгалж амийг нь хөнөөж, эхнэр 54 настай С-ийг гэрт нь амийг нь хөнөөж, тухайн үед гэрт байсан бяцхан хүүгийн тархинд нь хүнд гэмтэл учруулаад оргон зайлсан юм. Аймшигт хэрэг болсноос нэг хоногийн дараагаар талийгаачдын хүүхдүүд хэргийн газарт ирснээр анх цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн албан хаагчид хэргийн газарт үзлэг хийгээд хэргийг шунахайн сэдлээр үйлдээгүй гэдгийг нотолсон юм. Улмаар аймшигт хэргийг үйлдсэн сэжигтэн Б-г энэ сарын 13-нд Дархан-Уул аймагт орогнож байхад нь баривчилжээ. Сэжигтэн нь 21 настай бөгөөд анхны байцаалтаар хэргээ хүлээсэн байна. Одоо хэргийг Улсын мөрдөн байцаах газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )