2022 онд 9.6 мянган тонн самар бэлтгэж, улсад 15.8 тэрбум төгрөг оржээ

2023 оны 03 сарын 13

БОАЖЯ, Газар, хэлтсийн дарга болон шинжээч нар өнөөдөр /2023.03.13/ зарим мэдээллийг өглөө. 

Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа хуш модны асуудлаар мэдээлэл өгөв.


Тэрээр "Хуш модны самрын хувьд 30 гаруй жилийн хугацаанд олны анхаарлыг татаж ирсэн. Хуш мод нь Монгол орны ойн сангийн 5.1 хувь буюу 612 мянган га талбайг эзэлдэг. 1990 оноос хойш хуш модны самрыг түүж бэлтгэх, худалдаалах ажил үе шаттай нэмэгдэж ирсэн. Гол шалтгаан нь хүний эрүүл мэнд, эдийн засагтай холбоотойгоор сонирхол, хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой. Нийт 10 аймгийн 46 сум, нийслэлийн ногоон бүс, тусгай хамгаалалтай газруудад хушан ой тархан ургадаг.

Ойн тухай хуулийн 38.1-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад ойн баялгийн нөөц ашиглалтын эрхийн бичгийг тухайн ойн анги байхгүй бол Засаг дарга олгоно гэж заасан. 38.3-д ойн баялгийг төлбөртэйгөөр ашиглана гэж заасан.

Экспортын тухайд Боловсруулаагүй ойн баялгийг экспортлохыг хориглосон байдаг.

2020 оны байдлаар 16 мянган тонн самар бэлтгэсэн. Байгалын нөөц ашигласны төлбөрт 14 тэрбум төгрөг орсон.

2021 онд цар тахалтай холбоотойгоор 4.9 мянган тонн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 3.9 тэрбум төгрөгийн орлого орсон.

2022 оны байдлаар 9.6 мянган тонн самар бэлтгэж, байгалийн нөөц ашигласны төлбөрт 15.8 тэрбум төгрөг ороод байна.

Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар гэсэн хоёр чиглэлээр зөвшөөрлийг олгодог. Ахуйн зориулалтаар кг тутамд иргэн 1000₮ тушааж, 50 хүртэлх кг самар бэлтгэх боломжтой. Үйлдвэрлэлийн зориулалтаар кг тутамд 1400₮ тушаадаг.

Ойн дагалдах баялгийг зохистой ашиглах журам байдаг. Энэ журам дээр 2022 онд өөрчлөлтийг хийсэн. Тухайн жил самрын ургалт дунд бол зөвхөн ахуйн зориулалтаар эрх олгодог. Самрын ургац ихтэй жил үйлдвэрийн зориулалтаар эрх олгодог. Тухайн аймаг, сумын Засаг дарга хязгаарыг тогтоож, гэрээ байгуулж ордог.

Өнгөрсөн оныг хүртэл дээд хязгаар гэж байгаагүй учраас тухайн ойд байгаа самрыг дуустал нь буюу амьтдад үлдээхгүйгээр гаргадаг байсан.

2022 оны шинэчилсэн журам дээр самар түүх дээд хязгаарыг тогтоож өгсөн. Яагаад гэвэл самрын гаралт нь харилцан адилгүй байдаг. 3-5 жилийн давтамжтайгаар их үрийн жил гэж байдаг. Их үрийн жилдээ өндөр ургацыг өгнө. Бусад үед багасна, зарим жилд бүр гарахгүй байдаг. Бид их үрийн жил буюу их ургацтай жилийн тухайд ярьж байна. Бид дахин ажлын хэсэг гаргаад журамдаа ямар өөрчлөлтүүдийг хийж байна вэ гэхээр талуудын оролцоотой хяналтыг хийе гэж байгаа юм” гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.138.25) 2023 оны 03 сарын 15

Муусайн новшнууд эх орныг минь сайхан ой мод ,ан амьтадыг минь усггачидаа та нар зайлцгаа.Архи уусан самарчид нэртэй ямар ч мэдлэггүй хүмүүс өчүүхэн өдрийн талхны төлөө хушин ойг чинь сүйтгээд дууслаа!!!

0  |  0
Зочин(103.9.90.100) 2023 оны 03 сарын 15

Самрыг ингэж орлого олох зүйл болгосноор хуш модыг ихээхэн хэмжээгээр сүйтгэж, хэрэм гэдэг экологийн төрөл зүйлийн амьтан устаж үгүй болж байна. Гамшиг.

1  |  0
Top