Онцгой байдлын аврагчид бэлэн байдалд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

Дулааны улиралд иргэд усанд осолдох явдал элбэг байдаг. Он гарсаар нийслэл хот болон 10 аймгийн 23 сум, дүүрэгт 33 удаагийн усны осол гарсан байна. Аврагчид 48 хүний амийг аварсан ч 31 хүн нас барж, хоёр нь гэмтжээ. Харин өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд  5 хүн усанд живж амиа алдсан байна. Тиймээс нийслэлийн онцгой байдлын завьтай аврагчид өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа ажээ. Энэ жилийн баяр наадмын өдрүүд бүтэн 7 хоног үргэлжилж байгаа учраас наадмын өдрүүдээр баярласан иргэд амралтын өдрүүдээр голын эрэг дээр өнгөрүүлэх хүсэлтэй байдаг. Мөн амарч байгаа иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүдэн усанд амиа алддаг байна. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газрын аврагчид энэ сарын 10-аас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа ажээ. Нийслэлийн онцгой байдлын аврагчид Баянзүрх гүүрнээс Тэрэлж болон Биокомбинатын чиглэлд 12 аврагч голын эрэг дагуу амарч байгаа иргэдэд цагаан хоолойгоор сэрэмжлүүлэг, мэдээлэл тарааж, 101 болон 105 дугаарт ирсэн дуудлагын дагуу аврах ажиллагаа хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top