Хүн төрөлхтөний үхэшгүй мөнхийн хүсэл биелэх үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

          Шинэ зууны эхээр Оросын Анагаах ухааны академийн бүгд хурал дээр хүнийг үхэшгүй мөнх амьдруулах боломжийн тухай анх удаа үндэс суурьтай үг дуугарсан нь шуугиан тарьжээ. Академич Ю.Лопухин “ХХ1 зуун нь ген судлалын эрин болно. Дотрын анагаахын хөгжил болон генийг өөрийг нь эмчилдэг болсны үр дүнд хүний амьдралыг зөвхөн уртасгаад зогсохгүй, үхэшгүй мөнх амьдруулах боломж нээгдэх нь тодорхой боллоо” хэмээжээ.

          Хүн төрөлхтөн үеийн үед мөнх амьдрахыг хүссээр ирсэн. Дэлхийн талыг байлдан дагуулж, их эзэнт гүрэн байгуулсан Чингис хаан хүртэл мөнх насанд санаа тавьж, газар газрын их эрдэмтдийг урин ийм боломжийг судалж байсан билээ.

          “Хүний ген” хэмээх алдарт төслийн эхний үе шат дууссан тухай сенсааци дэлхий даяар тархаж, энэ нь ойрын ирээдүйд бүх л хүндрэлтэй асуудлыг шийдэх боломжийг нээж байгаа юм байна. Жишээ нь, ямар ч өвчнийг дөнгөж үндэслэж байхад нь тасалж, хамгийн гол нь хөгшрөлтийн үйл явцыг хянаж чадахуйц болоод байгаа ажээ. Элэгдэж хуучирч байгаа зүрх, элэг, бөөр болон бусад эрхтнийг гахайныхаар сольж, хүний эд эсийг төгсгөлгүй хуваагдаж үржихээр болгох ажээ.

          Урьдах зуун жилүүдэд хүн төрөлхтөн ЗО наснаас илүү насалдаггүй байлаа. Сүүлийн зуун жилд наслалтыг бага зэрэг уртасгаж чаджээ. 1900 онд хүний дундаж наслалт 45 байсан бол, 2000 онд 75 болгож чадсан байна. Энэ нь антибиотик ба вакцины тусламжтайгаар халдварт өвчнүүдийг дарж чаддаг болсонтой холбоотой юм. Мөн урт наслалт нь тухайн улс орны амьдралын түвшинтэй нягт холбоотой байна. Жишээ нь Японд наслалт-80, Швед-78, АНУ-76 тус тус байна. Гэхдээ хүн хичнээн сайн арчилж тордоод 125 наснаас илүү амьдрах боломжгүй гэж үздэг. Дэлхийн бүх амьд амьтдаас хүн л ганцаараа үхнэ гэдгээ мэдэж амьдардаг. Адгуус амьтад үхэх тухай юу ч мэдэхгүй. Онолын хувьд авч үзвэл үхэшгүй мөнх амьдрах нь амьдралыг ямар ч үнэ цэнэгүй болгоно гэсэн үг л дээ. Хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ ухамсарлан амьдрах нь нэг их таатай зүйл биш бөгөөд дэлхийн бүх шашин шүтлэг хойд нас, дахин эргэж төрөх тухай онолуудаараа хүний сэтгэхүүд найдвар төрүүлж, сайхан амьдруулахыг хичээдэг. Гэвч хүн энэ олдсон насаа л мөнх үргэлжлүүлэхийг хүссээр ирэв. Шинжлэх ухаан, Анагаах ухаан улам хөгжиж хүний генийн кодыг тайлж байгаа болхоор биологийн хувьсан өөрчлөлтөнд гар оролцох тэр цаг иржээ. Хүн мөнх амьдрахыг хүсч байна. Тэр боломж удахгүй нээгдэх нь ...

          Д.Сэндэр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхэрдэнэ(202.126.88.140) 2020 оны 03 сарын 24

Сэтгэгдэл маш их хөдлөглөө.\nҮнхээрийн сонирхол татсан зүйл байна

0  |  0
Top