Гадаад паспорт дээрх махчин шувууны зурагтай холбогдуулан шувуу судлаач, профессор С.Гомбобаатар тайлбар хийжээ. Тэрбээр “Сүүлийн үед шинээр хэвлэгдэн гарсан гадаад паспорттой холбоотой мэргэжлийн тайлбар хийх шаардлагатай байна гэсэн мэргэжил нэгтнүүд болон шавь нарын хүсэлт, мөн өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан миний бие дараах тайлбарыг хүргэж байна. Хагарал бутралын биш, алдаа мадгийг арилгахад чиглэсэн бидний санал гэж ойлгоно биз ээ.
Монгол хүнийг гадаад болон дотоодод төлөөлөх цөөн хэдэн баримтын нэг бол гадаад паспорт мөн. Үүнд ямар нэгэн алдаа мадаг байх ёсгүйг бид анхаарах нь зүйтэй. Гадаад паспортын арын хуудас дээр махчин шувууны зургийг дүрслэн үзүүлжээ. /Жич: би гадаад паспорт аваагүй ч шавийн маань илгээсэн зураг тул ийм зураг гарсан гэдэгт итгэж байна/. Махчин шувууны зураг байх нь маргаад байх зүйл биш. Бидний, бидний өвөг дээдсийн бахархал болсон хурмастын амьтан жигүүртний бэлгэдэл байх нь зүйтэй гэж хувь хүний хувьд боддог. Ямар ч шувуу байсан яадаг юм бэ гэж бодох хүмүүс байж магад.
Гадаад паспортын арын хуудас дээрх махчин шувууны дүрслэлийн хувьд мэргэжлийн хүний хувьд хэдэн зүйл хэлье.
Гадаад ерөнхий төрх, нүцгэн шилбэний урт, залуур өдний хөндлөн судал, нурууны судал, толбо, далавч болон сүүлний харьцаа, хошууны хэлбэр буюу хошуундаа шүдлэггүй, сүүлний доод даруул зэргийг харгалзвал харцага юм. Гэтэл шонхорт голчлон илэрдэг сахал өдийг нүднээс доош унжуулан зурсан нь бүр ойлгомжгүй болгов. Тэгэхээр шонхор, харцагын “эрлийз” бодгалийн шинж бүхий зураг болжээ. Гүеэ, цээжний дээд хэсгийн шулуун судал, цээжний болон хэвлийн хөндлөн судлыг харгалзвал энэ нь залуу шувуу ажээ.
Миний бие Зүүн Өмнөд Азийн махчин шувууны номыг 20 гаруй орны эрдэмтэдтэй хамтран гаргасан хүний хувьд Зүүн Өмнөд Азид байдаг харцагуудыг гадарлана. Согсоот харцагa (Accipiter trivirgatius)-ын ерөнхий шинж байгаа ч хоолой доор байдаг бараан судалгүй юм. Нангиад харцага (Accipiter soloensis), Бэсрэг харцага (A.virgatus)-тай ч дүйхээргүй болжээ. Хамгийн ойрхон дүйх нь манай орны морин (A.nisus) болон үлэг (A.gentilis) харцага бөгөөд толгойн дүрслэл, цээжний судал үнэндээ энэ хоёр руу дөтлөхгүй болсон.
Иймээс энэ шувууны зүйлийн нэр, нас, хүйсийг шувуу хальт гадарладаг хүний хувьд би лав хэлж мэдэхгүй. Шувууны зүйл, нас, хүйсийн шинжийг гаргаагүй дүрслэлийн алдаатай зураг болжээ гэж дүгнэхээр байна. Энэ бүлгийн шувууд хад цохио дээр суух нь тун ховор. Зөвхөн нүүдлийн үедээ эцэж, ядарсан шувууд л сууж буй нь үзэгдэнэ. Иймээс сууж буй обьект нь ч бодит амьдралаас хол юм шиг санагдлаа.
Иймээс энэ дүрслэлийг бид паспорт дээрээ тавих “хэрэггүй”. Иймхэн энгийн зүйлийг зөвлөж чадахгүй шувуу судлаачидтай байна уу гэдэг асуулт гарах байх. Зарим мэргэжлийн хүмүүс зөвлөсөн байх аа. Гэхдээ тэд шувуу судлаач гэж өөрсдийгөө дөвийлгөсөн “би чадна” байж. Төрийн хар хайрцаг, бэлгэдэл, бодлогын зөвлөмжийг төрийн өмчийн их, дээд сургуулийн мэргэжлийн хүмүүсээс авч байх нь зүйтэй. Бид үндэсний бахархалт шувуугаа паспорт дээрээ оруулах нь Монгол төрийн бэлгэдэл тэнд оршин байх, бас байгаль хамгааллын бэлгэдлийг ч бодсон, нөгөө талаас түүхээ эргэцүүлсэн тухай үзэл санаа, үзэл баримтлал байх болов уу.
Монгол Улсад үндэсний бахархалт шувуу, цэцэгтэй байхыг хэлэлцэн, амьд бахархалтай болгоход биечлэн, мэргэжлийн хувьд биечлэн оролцож байлаа. Монгол төрийн бодлого, үйл хэрэг залгамжтай байх ёстой. Иймээс 2012 онд гарсан Засгийн газрын тогтоол, тэнд ажилласан мэргэжлийн хүмүүсийн саналыг сонссон бол ийм мадаг гарахгүй байсан байх талтай.
Монгол Улсын үндэсний бахархалт шувууг тодруулах ажлыг зохион байгуулахад Монгол орон даяар түүврийн санал асуулга явуулж, санал асуулгад оролцсон хүмүүсийн 50.8 хувь нь Монгол Улсын бахархалт шувуу бол идлэг шонхор гэж тодорхойлсон байдаг.
Иймээс ч идлэг шонхрыг гадаад паспорт дээрээ тавихад ер болохгүй зүйлгүй. Яагаад цагаан болон бусад шонхор тавьж болохгүй вэ гэж үү?
Цагаан шонхор манай оронд үрждэггүй, сүүлийн 30 жилд 2-3 удаа бүртгэгдэж. Эгэл шонхор, шилийн шонхор зэрэг шонхрууд нь манай орны хувьд маш цөөн тоотой байдаг зүйлүүд. Бусад шонхрууд нь шавжаар хооллох, жижиг биетэй тул бидний бахархалт шувуунд тохирохооргүй юм. Харин яагаад сар, бүргэд, тас биш гэж. Тэдгээрийн зарим зүйл нь сэг зэмээр хооллоно. Иймээс сэгээр хооллох шувууг үндэсний бахархлын хэмжээнд тавих нь тийм зөв шийдэл биш. Монгол болжмор зэрэг монгол нэртэй шувуу байх талтай ч бас эдгээр шувуудын идэш тэжээл олох тул бас л тохиромж муутайг санал асуулгад оролцсон хүмүүс, та бүхэн ч гэсэн хүлээн зөвшөөрөх буй заа. Үндэсний бахархалт шувууг сонгох, тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх, байгаль хамгааллын бэлгэдэл гэх зэрэг олон зүйлийг харгалзан иймэрхүү илтгэл бэлтгэж яам тамгын газар тавьж байсан файлаа хавсаргав. Үзнэ биз ээ. Зарим мэдээ, баримт нь хуучирсан байх талтай. Үүнд хүлцэл өчье.
Ер нь бол ийм алдаа мадаг гарчээ. Ажил хийж, бүтээж буй хүн бүрд алдаа мадаг гарна. Мэргэжлийн хүмүүсийн үг, санаа, зөвлөмжийг сонсох нь ажлыг зөв эхлүүлэх, сайн сайхан үр дүн гарах хамгийн сайн гарц байдаг. Үүнийг хаанаа хаанаа бодолцох хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жил бид Монгол маркийн газар, Б.Дамдинбазар захиралтай хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд алдаа мадагтай гарсан марк байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Уг нь ингэж ажиллавал их сайн байгаа юм.
Үндэсний бахархалт шувуугаар ажилласан багийн гишүүд, судлаачдын саналыг сонсоод, энэ чиглэлээр 20 гаруй жил ажилласан мань мэтийнхээ үгийг авах, гээхийн ухаанаар хандаад үүнийг засаж залруулах нь зүйтэй байхаа. Миний бие алдаа, мадгийг засах ажлын хэсэгт ороод явахад ер татгалзах зүйлгүй. Бүр ахлаад явсан ч болно. Монгол Улсын үндэсний бахархалт шувууны чиглэлээр “Монгол орны идлэг шонхор” номыг бичсэн миний хувьд бодлогын хүмүүст хэрэгтэй аваас 1-2 хувь бий. Үнэ төлбөргүй өгч болно. Ер нь идлэг шонхрын /эр, эм шонхрууд/ сайхан зургууд зөндөө бий. Бие гүйцсэн эм шонхрын зурмал зургийг паспортдоо оруулбал их зүгээр байдаг юм /зарим зургийг санаа авах болов уу гэж орууллаа/” гэсэн байна.
Шувуу судлаач, профессор С.Гомбобаатар
Бүрэн эхээр нь Birds Mongolia цахим хуудаснаас үзнэ үү.
Сэтгэгдэл ( 21 )
Нээрэн одоо харахад нэг л биш харагдаж бн шүү.Мэргэжлээ гэж...
Аливаа зүйлд маш няхуур хандаж , мэргэжлийн хүнээс зөвлөмж авч байх нь урагшлахад хэрэгтэй ! . Их мэдэгч ... ,, бид бус ,, Би ” хэмээн цээжээ дэлдэгч нар цөөнгүй болсон үед түүх , соёл зэрэгт мэдлэгтэй , мэргэжлийн хандлага их чухал ! ....
Бөөн зардал гаргаж хэвэлсэн буруутан байхгүй Төрийн мөнгө уйлдаггүй
Эрдэмтдийнхээ үгийг сонсох нь зөв шүү
Tagtaa baisan ch yadag yum. Enenees uur hotiin utaa huuchin avtuus geed zasah yum zunduu bna
шонхороос болж арабууд яагаад манайхруу шуураад бгн бол
Аливаа зүйл заавал бэлэгдэлтэй байх ёстой ! Тиймээс дэмжиж байна .Баярлалаа
За битгий хуц энэ ямарч алдаа мадаггүй маш гоё бодид зурагдсан харцаг бна чм ганцаараа судлаач юмуу хуцна биз чи бид хоёрын хэн нь илүү судлаач билээ
асууж сураглахгүй таамгаар хийж бгаа нь алдаа ш дээ засах хэрэгтэй
Билгэдэл симболизмын дайн явагдаж байгаа энэ цаг үед чухал сэдэв шүү! \nТалбайн хорт хавдрын хөшөө гэх мэт ээлжит хараал нь биш бээз?
Ямар ч байсан яадаг юм бэ. Дууриалгах боломжгүй, нууцлал өндөр байх нь л чухал биз дээ. Бэлгэдэл ярьсаар байгаад Монгол улс яаж хөгжсөн юм бэ. Агуулга, үр дүнг хардаг байх л чухал шүү дээ
2 толгойтой бүргэдийг бодвол харин ч гайгүй
Нэгэнт хийсэн юм бол зардлын л гарз. Ямар ч шувуу,юу ч байсан яадгийм. Зураг нь биш үнэ цэнэ нь л чухал.
Нэр төр горилогч
\n\n\n\n\n\n\n\nХурдан хуумгай, бодолгүй. Алсын хараа, судалгаа, шинжлэх ухаанч хандлага алга. Засч залруулах хэрэгтэй. Гэхдээ шувуу их төлөв Хятад, Солонгос хүмүүсийн бэлгэдэл зүйд олонтаа тохиолддог
сайн судлаагүйн харгай, онигоотой юмаа. Ядаж мэргэжлийн хүмүүсээс нь асуухгүй яасан юм бэ гадаад паспортыг шинэчилсэн ажлын хэсгийнхээн
Монгол төрийн бахархалт шувуу яаж ч бодсон хон хэрээ л баймаар санагдана. Хэрээ биш, турлиах биш хон хэрээ. Яг нөгөө малын нүд ухдаг зэс хошуут. Манай төр бол угтаа нэг хэрээний ч насанд хүрэхгүй шинэ тулгар. Хэрээ бол 300 жил насална. Байгалийн мэдээлэллийн системийн администратор гэмээр шувуу. Хэрээ хэзээ ч нутгаа орхиж явахгүй. Манай орны унаган шувуу.
Энэ харин сайхан санаа бна штээ
Хүн та өөрөө хамгийн аймшигтай амьтан
Аятайхан байхгүй бол засгийн газрын Шувуу операцид шүүрүүлнэ шүү гэсэн зимболик анхааруулга гэж ойлгож байна.
зүгээр ээ засаад сайхан шонхор шувуугаа тод гэгч чинь дүрсийг гарга тавь