Туул голын эргээр эргүүл гарчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

Их хотын хөл хөдөлгөөн бага ч атугай татарсан нь иргэдийн гол ус, зуслан лагерь бараадсантай холбоотой.  Үүнээс үүдэн нийслэлийн онцгой байдлын албанд ирэх гал устай холбоотой дуудлагын тоо багасчээ. Гэхдээ иргэдийн хувьд гол дээр их очих, очсон үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд орж байгаагаас осолдох, эндэх явдал тасрахгүй байгаа юм байна.  Хамгийн сүүлд л гэхэд Баянзүрх дүүргийн 20-р хороонд харъяалагдах Туул гол руу  нэг эрэгтэй орж осолдсон хэрэг гарчээ.  Мөн бага насны хүүхдүүд алга болох, живэх тохиолдол буурахгүй байгаа учраас онцгой байдлын албаныхан Туул голын эрэг хавиар завьтай эргүүл гаргажээ.  10 гаруй аврагч Туул голоор амарч зугаалж яваа иргэдэд мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч ажиллаж эхэлсэн байна. Баяр наадмын үеэр бороо их орсонтой холбогдуулан Туул голын усны түвшин нэмэгдсэн байна.  Гадаа их халж байгаа учраас голын эрэг хөвөө бараадах иргэд буурахгүй байгаа тул хүний амь эндэх, эрсдэхээс урьдчилан сэргийлж ийнхүү завьтай эргүүл гаргажээ.  Дашрамд сануулахад Туул голд машинаа угаасан жолоочийг захиргааны хуулийн дагуу 1000-аас 10 мянга хүртэлх төгрөгөөр торгох болон 6 сараас 2 жил хүртэл машин жолоодох эрхийг нь хасах бол иргэд хивс хивсэнцэр, ахуйн хэрэглэлээ угаавал Монгол Улсын усны тухай хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгохоор болсон байна.

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top