“Хөгжлийг инжинерчлэгч” залуусын ашгийн бус клуб, Үндэсний олон нийтийн харилцааны сайт болох www.socialnet.mn хамтран “Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэх” сайн дурын үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд нийт 50 оюутан, сурагч оролцсон бөгөөд Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх Туул голын хоёр эргээрх ай савыг цэвэрлэн 150-иад шуудай хогийг түүжээ. Залуус энэхүү ажлаа цаашид идэвхитэй зохион байгуулахаас гадна хүнд хэцүү нөхцөлд ажилладаг амжиргааны түвшингээс доогуур хүмүүст туслах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, өндөр настны асрамжийн газарт очиж тэдэнд урам зориг, сэтгэлийн дэм өгөх мөн шаардлагатай материаллаг эд зүйлсээр тусалж дэмжих зэрэг олон сайн санааны нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлыг явуулахаар төлөвлөөд буй. Нөхөрсөг хамт олонтой болж, Монгол улсынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулахыг залуус уриалж байна. Дараа дараачийн үйл ажиллагаанд сайн дураараа нэгдэх нь залуучуудад нээлттэй бөгөөд www.socialnet.mn сайтаар зочлон “Хөгжлийг Инжинерчлэгч” бүлэгт элсэхийг урьж байна.
А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )