Ард түмний амгалан амьдралын төлөө тангараг өргөн зүтгэсэн Монголын цагдаагын байгууллага 90 нас хүрлээ. Тус байгууллагын хамт олон өнөөдөр 90 жилийнхээ ойн хүрээнд ёслолын жагсаал хийж, албаныхаа чадварлаг уран бүтээлч албан хаагчид, шилдэг техник хэрэгсэлээ олон нийтэд танилцуулсан юм. 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, хувьсгалын удирдагч, бүх цэргийн жанжин Сүхбаатарын санаачилгаар Ардын Цагдан сэргийлэх байгууллага байгуулах шийдвэр гаргаж байжээ. Цагдаагийн ерөнхий газар, замын цагдаа, нийслэлийн цагдаа, мөрдөн байцаах газар, дотоодын цэргийн алба гээд Улаанбаатар цагдаагийн хүрээнд харьяалагдаж байгаа байгууллага албан хаагчид өнөөдөр түүхт ойгоо ёслолын жагсаал хийсэн юм. Морин цагт эхэлсэн ёслолын жагсаал урлагийн тоглолт, 500 хүний бие хамгаалах урлагийн үзүүлбэр, тусгай бүлгийн болон эрэлч нохойн үзүүлэх тоглолт, морьтой үзүүлбэр, шүхрийн буулт, мотоциклчид, бөмбөрчдийн тоглолт болсон юм. Мөн Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн баярын арга хэмжээ Сүхбаатарын талбайд 19 цагаас үргэлжлэн “Амар тайван амьдралын төлөө” нийтийн цэнгүүн болох юм.
Сэтгэгдэл ( 0 )