“М-Си-Эс Кока Кола” компаниас жил бүр “Coken Beat” амьд хөгжмийн наадмыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд телевизийн уралдаант шоу хэлбэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. 70 гаруй амьд хөгжмийн хамтлаг дуучдыг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, “рок мангас” Р.Мөнхсайхан нар шүүсэн .
Өчигдөр орой наадмын хаалтын тоглолт Сүхбаатарын талбайд болсон юм. Цагтаа Гачууртад “Play time” амьд хөгжмийн наадамтай өрсөлдөж асан уг тоглолтыг төв талбай дээр үнэгүй хийсэн ч ердөө 300 гаруйхан хүн л үзэж сонирхсон юм.
Наадмын нэр хүнд нь унаж, үзэгчгүй болсон нь “М-Си-Эс Кока Кола” компанийханд их л хүндээр туссан бололтой, ийш тийш утсаараа ярьж зогссоор урамгүйхэн тоглолтоо өндөрлүүлсэн юм.
Хэрэв наадмын зохион байгуулалт, хэлбэрийн асуудалд онцгойлон анхаарахгүй бол “Coke,n Beat” дараа жил үзэгчдээ улам л алдаж магадгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )