АНУ Украины асуудлаар тусгай цэргийн шүүх байгуулахыг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

 

АНУ Украины эсрэг түрэмгийлэл үйлдсэн гэмт хэргийн асуудлаар тусгай цэргийн шүүх байгуулахыг дэмжиж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Ведант Пател мэдээлжээ.

Түүний хэлснээр, Вашингтон ийм төрлийн шүүх олон улсын, тэр дундаа Европын холбоотнуудын дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна. Ингэхдээ тус шүүхийг Европт байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яам энэхүү мэдэгдлийг Оросыг гутаан доромжлох гэсэн ээлжит оролдлого хэмээгээд АНУ өөрийн геополитикийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, олон улсын эрх зүйг уландаа гишгэж байна гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top