БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дайнаас урьдчилан сэргийлэх хүчийг өргөжүүлэх шаардлагатай талаар мэдэгдлээ.
Солонгосын хойгт нөхцөл байдал муудаж байгаатай холбоотойгоор дайнаас урьдчилан сэргийлэх хүчийг өргөжүүлэх шаардлагатай байгаа аж.
БНАСАУ энэхүү хүчээ нэмэгдүүлэх гэж байгаа нь цаашид аюулгүй байдлыг хатуу хянахын тулд авч буй арга хэмжээ юм.
Ким Жон Ун өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг тушаасан билээ. Хойд Солонгосын удирдагчийн ярьж буйгаар тус улс ямар ч үед дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байх ёстой аж.
Сэтгэгдэл ( 0 )