Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр их халуун үргэлжлэх урьдчилсан мэдээ гарчээ.
Баруун аймгуудын нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороотой. Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно.
Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13, бусад нутгаар 14-19, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. Харин 19, 20-нд Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 21, 22-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороотой.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 22-27, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22, өдөртөө 32-37, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )