Наадмаар амаржсан эхчүүд ихэвчлэн хүү төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Наадмын өдрүүдэд төрөх эмнэлгүүд ачаалал ихтэй ажилласан байна. Гуравдугаар амаржих газарт л гэхэд 50 орчим эх амаржжээ. Хүүхдүүд жингийн хувьд их өсгөлүүн төрсөн байна.
Наадмын эхний өдөр 38 настай ээж 5 кг 100 гр хүүхэдтэй болж, эх ямар ч хүндрэлгүй өөрөөрөө төрсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ.

Төрсөн ээжүүдээс хамгийн ахмад нь 39 настай байсан бол хамгийн залуу ээж 17 настай байжээ.

Хорвоод дуугаа хадаан гарч байгаа хүүхдүүдийн ихэнх нь охидууд болоод байгааг эмч мэргэжилтнүүд нэг хэсэг ярьж байсан. Харин сүүлийн үед энэ харьцаа өөрчлөгдөж байгаа юм байна. Тухайлбал, наадмын 3 өдөрт мэндэлсэн хүүхдүүдийн ихэнх нь хүү байжээ.

Гуравдугаар амаржих эмнэлгийн тухайд өнгөрсөн жил 10 ихэр хүүхэд мэндэлж байсан бол он гарсаар эхний зургаан сарын байдлаар 20 ихэр хүүхэд хорвоод мэндэлжээ. Өнгөрсөн сард л гэхэд дөрвөн ихэр хүүхэд гарсан байна. Одоо ихэр хүүхэд хэвлийдээ тээж байгаа нэг ээж эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top