Сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх сургаар улс төрийн жижиг намууд хөөрч догдолж, иргэд олон нийт эсэргүүцэж байгаагаас эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож байгаа нь хэд юм бол доо. Нөгөө талаас дэлхий нийтийн хандлага, дотоодын хүчин зүйлс гээд олон зүйл нөлөөлнө. Тэгвэл эрдэмтэн мэргэд энэ тал дээр байр сууриа илэрхийлж, шинжлэх ухааных нь үүднээс тайлбарлаад эхэлжээ.
Тэдний хувьд цар тахлын дараах эдийн засгийн уналт, нийгмийн сэтгэл зүйн үүднээс томоохон шинэчлэл хийх нь эрсдэлтэй байж болохыг юуны өмнө анхааруулсан. Гэхдээ энэ бол шинжлэх ухаан талаас нь аваад үзэхэд айх зүйл биш, гагцхүү маш болгоомжтой хийхийг сануулжээ.
Өнөөдөр эрх баригчид болон улс төрийн бусад намууд сонгуулийн тогтолцоог холимог болгож, гишүүдийн тоог 152 болгоно гэдэг нь зүгээр ч нэг хийсвэр тоо биш. Эрдэмтдийн ярьж байгаагаар бол энэ нь куб язгуурын аргаар гаргаж ирсэн тоо аж. Куб язгуур нь далаад оноос дэлхий нийтэд түгээмэл дэлгэрсэн аргачлал юм байна.
Тус язгуураар гаргаад үзэхээр манай улсад 150.5 хувь гарч байгаа нь намуудын санал болгоод байгаа тоотой бараг л мөргөж байна гэсэн үг. Гэвч 2020 оноос дэлхий нийт квадрат язгуурын аргачлал ашигладаг болсон гэдгийг эрдэмтэд хэлсэн. Үүнийг маш зөв аргачлал гэдгийг шинжлэх ухаан хэлж байгаа хэрэг. Өдгөө манайд тулгамдаад байгаа энэ асуудлыг МУИС-ийн Эдийн засаг, математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатар маш энгийн хэрнээ оновчтой тайлбарласан нь бий.
Ерөнхийдөө өдгөө ярьж байгаагаараа сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж чадвал нийгмийн асуудал цэгцтэй, нааштай болно гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй хэлж байна.
Яахав, квадрат язгуурын аргачлалыг ашиглая гэвэл манайх шиг 3.4 сая хүн амтай улс 2000 гишүүнтэй байх ёстой гэнэ. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай улсад нүсэр сонсогдох тоо ч олон улсын стандартад бол том тоо биш. Гэхдээ энэ аргыг хоёр сая хүн амтай улсад хэрэглэх нэг өөр, 20 сая хүн амтай улсад хэрэглэх нэг өөр учраас манайд хол сонсогдож таарна.
Тухайлбал, ардчилал хөгжсөн гэх Дани, Норвеги, Швед, Финяланд, Исланд гэх мэт улсууд нь 5-10 сая хүн амтай, дундажаар таван сая хүн амтай улсууд юм. Өөрөөр хэлбэл манай улстай хүн амаар ойролцоо гэсэн үг. Энэ өнцгөөс авч үзээд хоёр моделио зэрэгцүүлээд харахаар квадрат язгуурын арга нь маш хол зөрж байгаа юм. Харин куб язгуурын арга нь 95 хувьтай тохирч байгааг судлаад гаргажээ. Тиймээс бидэнд далаад онд хэрэглэж эхэлсэн куб язгуурын аргачлал нь зохино гэдгийг ч дурдажээ. Тодотговол, хүн амын тоо бага байгаа тохиолдолд куб язгуурын хууль хүчин төгөлдөр байна гэсэн үг.
Энэ мэт олон улсын жишээ, судалгаан дээр үндэслэж, эрдэмтэд 3.4 сая хүн амтай Монгол Улсын гишүүдийн тоо 151 байхад зохицно гэдгийг санал нэгтэй дуулгалаа. Гэхдээ энэ тал дээр маш тодорхой тооцоо судалгаа хийх хэрэгтэйг ч сануулсан. Хамгийн гол нь эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож, шинжлэх ухаанчаар хандах шаардлага бий.
Энэхүү тоон ухааныг эрдэмтэд тайлбарлахдаа дөрвөөс квадрат гаргахад хоёр, есөөс квадрат гаргахад гурав гэхээр бараг гуравны нэг хувь нь болж байна. Өөрөөр хэлбэл квадрат язгуур нь бага тоон дээр үндсэн тоотой ойр өсөж, тоо нь өсөөд ирэхээр квадрат язгуур аажмаар өсдөг аж. Бүр тодотговол, бага тоон дээр их хувь гаргадаг бол том тоон дээр хувь ихэсээд явдаг гэдгийг тайлбарлажээ. Математикийн шинжлэх ухааны үүднээс Н.Ууганбаатар доктор ийн тайлбарласан байгааг л хүргэсэн хэрэг.
Мэдээж олон намын ситемээс тогтсон олон гишүүнтэй парламент нь манай улсад ашигтай. Сүүлийн гучаад жилийн хугацаанд гол төлөв хоёр нам парламентыг бүрдүүлж ирсэн. Тиймээс хоёр тал маргаж маргаж, эцэст нь нэгэндээ буулт хийдэг. Энд ямар ч шинжлэх ухааны үндэслэл байхгүйгээр улс төрийн талаасаа тохиролцоонд хүрч ирсэн. Тухайлбал, АНУ болон бусад оронд ийм байдалд тулгарч тусдаа эрдэмтдийн бага ажиллуулах болжээ. Аливаа асуудалд улс төрийн талаасаа маргаан дэгдэж эцэст нь эрдэмтдийн багаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр асуудлаа шийдүүлдэг болсон байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
МАТЕМАТИКИЙН ТООЦООГООР БОЛ 46 ГЭСЭН ТОО БИЙ 46 ГИШҮҮНТЭЙ БОЛ ЦОМХОН САЙН АЖИЛЛАЖ БОЛНО ГЭХДЭЭ ХУВЬАШИГ СОНИРХОЛ НЬ ДИЙЛЭЭД БАЙНАА
Зуун ямаанд жаран ухана . Үхсэний шинжлэхн ухааны тооцоо.\n
Гишүүдийн тоог 152 болгоно гэдэг нь куб язгуурын аргаар гаргаж ирсэн тоо аж. Энэ аргачлал нь дэлхий дахинд түгээмэл хэрэглэгдэж байгаа юм байна. Гэхдээ бид чухам суурь тоогоо хэрхэн авахаас хамаарч гишүүдийн тоо өөрчлөгдөнө. 3,4 сая хүн амаас тооцвол 151 орчим байж болно. Харин сонгуулийн насны хүн амын тооноос бодвол 125, сонгуульд саналаа өгөгчдийн дундаж тооноос хамаарна гэвэл 105 гарч байна. Хүн ам өснө, улс төрийн идэвх сэргэнэ, мөн билигдлээ бодвол 108 гишүүнтэй байх боломжтой. Гэхдээ миний санал бол дээд доод 2 танхимтай байх нь манай улсад тохирно.
Монгол улс эрдэмтэдтэй ч юм шиг. Үнэн зөв судалгаа тооцоо биш. Зүгээр бидний тархиийг угааж байна. Ёстой худлаа. Тэрний оронд улс орны эдийн засгийн тооцоо судалгаагаа хийгээд ард түмэндээ танилцуул.
олон улсын жишгээ дагах нь зөв дөө одоо цаг үе өөр болсон олон хүмүүс бие биеэ хянаад сууж байг дотор нь эрхбиш бас гайгүй хүмүүс байхыг хэн мэдэхэв дээ
Ийм хүмүүс төрд шургалчихаад цалин тэтгэврийг жил бүр нэмэгдүүлнэ гэж амалчихаад хэрэгжүүлдэггүй, үхэл өвчинд дарлуулсан улс болж хувирч байна уу даа??? Тэтгэвэр авч бгаа хүмүүсийн тэтгэвэр нь үнэтэй эмийг нь авч дийлдэггүй тийм хүмүүс дотор миний танил, хамаатан садан ч бна. ХНХЯ-хан суурь судалгаагаа бодитой гаргамаар бна шүү. Тэгээд төр нь иргэдээ ”улныхан” гэж доромжилж бна шүү дээ. Тэд цагтаа соц-ын үеийн бүтээн байгуулалтад өдөр шөнөгүй зүтгэж явсан одоо 70-аас дээш насныхан болж бна даа.
60 ямаанд 100 ухна гэдэг...ккк. цөөхүүлээ шүү дээ. Түмний амьдрал сайжирсан уу? үгүй. Харин 76 бол бүгд улсын үйлдвэр ААН газруудыг танил найз нөхөд, ах дүүсээрээ хувьчилал нэрээр дээрэмдчихсэн. Мөнгөтэй нэг нь мөнгөө алс хол гадны офшерт нуучихсан. Тэгээд цагийн байдлыг харж байгаад харьд худалдаж авсан байр савныхаа заримыг зарж борлуулаад хүүхэд шуухадаа гаргачихна. Нөгөөдүүл нь мөнгө угаах ажлыг гарамгай хийдэг тухай нэг бус удаа хэвлэл мэдээллээр гарч л бсан. Тэгээд монголыг хөгжилгүй, ажилгүйдэл байлгах сонирхолтой...
УИХ-н гишүүдийн тоо цөөдөөд монгол хөгжихгүй бга юм биш, харин сэтгэлтэй нь цөөдөөд хөгжихгүй бна. авилга аваад бга учир тоо нэмнэ гэдэг нь авилгыг УИХ, төр засаг өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн. 152 хоолны савыг төсөв дийлэхгүй. харин ч хасаад 21 болгох ёстой