ХХАА-н сайдын гэнэтийн бэлэг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

ХХАА-н сайд Т.Бадамжунай эх орон, түүх соёлоороо бахархдаг.  Тиймдээ ч өөрийн улсын түүх соёлын биет өвийг гадаадад тавиад туучихгүй гэсэндээ цуглуулдаг юм билээ. Ахиухан болоод ирэхийн цагт үзэсгэлэн гаргах санаатай байгаа аж. 
Эх оронч сайд маань өөрийн улсын түүх соёлоо гадаадынханд сурталчлах шалгарсан арга бол  манай улсад суугаа элчин сайдуудад гүн сэтгэгдэл үлдээх гэж үздэг болохоор өнгөрсөн жилээс эхлэн  тэднийг хүлээн авч баярлуулдаг болж байгаа.  Өнгөрсөн жил анх удаа  гадаадын элчин сайдуудыг баярлуулсан болохоор туршлагагүйдсэн. Энэ жил харин баярлуулсан шиг баярлуулах болно гэж дотны нөхдөдөө ам алдсан сурагтай.  Хэлсэн амандаа хүрч Завханы морин хуурч хүүхдүүдээс  99-ийг урьж тоглуулсан.   Энэ нь мэдээж хэрэг элчин сайдуудад гэнэтийн бэлэг болсон.  Гадаадын элчин сайдууд Монголын өргөн уудам хээр талд  авьяаслаг 99 хүүхдийн морин хуур тоглож байгааг хараад биширч, бүүр толгой сэгсрэн шогширч байсан юм.   Сайдын гэнэтийн бэлэг үүгээр дууссангүй.  Наадмаар Монгол түмнээ баясгасан хуурч хүүхдүүдэд сайд маань гарын бэлэг, нэг сая төгрөгийн хамт өгсөн. Энэ мэтээр наадмаар  сайд маань олон хүнийг баярлуулсан. Дараа жил гадаадын жуулчдыг хэрхэн баярлуулах бол? Дараа жилийн наадам хол байна даа.

А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top