МАН-ын хувьд 2008 оны долдугаар сарын нэгнээс хойш бурхны номонд гардаг шиг гал суудлаас өндийхгүй төлөвтэй. Учир нь баригдаад ашиглалтад орох дөхөж буй тус намын Тусгаар тогтнолын ордон нэртэй барилгын нэгдүгээр давхарт долдугаар сарын 12-нд гал гарч ойр тойрныхноо багагүй сандралд автуулав. Азаар бага хэмжээгээр гарсан гал тул түргэн зуур авалцаад барилгын ажилчдын хүчээр намджээ. Ийнхүү долдугаар сард галын дөлөнд өртөх дуртай болсон тус намынхан байрныхаа буурин дээр ямар нэгэн ном уншуулахгүй бол өөдлөхгүй шинжтэй шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )